Энтертайнмент
Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ
БНХАУ-ын Харбин хотноо зохиогдсон олон улсын мөсөн баримлын 33 дахь удаагийн тэмцээн өчигдөр өндөрлөжээ. Тэмцээнд 16 улс орны 35 баг оролцсоноос Монгол Улсын баг “Уянгын хорвоо” баримлаараа нэгдүгээр байр эзэлсэн байна. Энэ тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Египет, Польш, Канад, АНУ, Испани, Их Британи зэрэг 16 орны 69 уран барималч ур чадвараараа өрсөлджээ. Хятадын Харбины баг “Эмэгтэй жанжин” бүтээлээр, ОХУ-ын баг “Ном” бүтээлээр хоёрдугаар байрт тус тус шалгарсан байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.