Нийгэм
Эрүүл мэндэд ашигтай амттан

Хар шоколад зүрх судасны системд ашигтай гэдгийг мэддэг хүн цөөн. Тэгвэл үүнээс гадна энэ шоколад ямар ашигтай болохыг хоол судлаачид хэлж байна.
Хар шоколад бол жинхэнэ супер хүнс. Түүний найрлагад дархлаа бэхжүүлэх, тархины үйл ажиллагаа идэвхжүүлэх, архаг ядаргааны шинжийг арилгах ашигтай бодис их хэмжээгээр агуулагддаг. Хар шоколадыг амттан болгож хэрэглэхээс гадна жигнэмэг, нарийн боовондоо хольж болно. Хамгийн гол нь какаоны агууламж 70%-иас дээш шоколад сонгоорой.
Сэтгэл гутралтай тэмцдэг
Сэтгэлээр унасан үедээ багахан хар шоколад хүлхчих. Энэ шоколаданд байгалийн сэтгэл гутралыг эмчлэгч теобромин, анандамид, фенилэтиламин агуулагддаг. Фенилэтиламин нь гэхэд биед аз жаргалын даавар болох “серотонин” болон хувирдаг.
Зүрх судсыг бэхжүүлдэг
Тогтмол хэрэглэснээр судасны хана бэхжиж, холестерины үлдэгдэл наалдахаас сэргийлдэг. Цусны эргэлтийг сайжруулж, зүрхний булчинд эергээр нөлөөлдөг.
Чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
Амттан хэрнээ чихрийн шижний эрсдэлийг бууруулдаг байна. Эсийн үйл ажиллагааг сайжруулж, инсулинд мэдрэг болгодог.
Цус харвалтаас сэргийлдэг
Хамгийн олон хүний амийг авч оддог энэ өвчнөөс сэргийлдэг нь мөн л судалгаагаар тогтоогджээ.
Холестерины түвшинг зохицуулдаг
Холестерин бол хүний биед тодорхой хэмжээгээр байх ёстой зүйл ч гэлээ шарсан хуурсан, гурилан бүтээгдэхүүн ихээр хэрэглэснээр муу холестерин нь нэмэгдэж, олон өвчний эхлэл болдог. Тиймээс муу холестерины түвшинг бууруулахын тулд зөв хооллох хэрэгтэй. Мэдээж зөв хооллолтын амттан бол хар шоколад юм.
Цусны даралт бууруулдаг
Артерын даралт бууруулдаг гол бүтээгдэхүүн. Тиймээс даралт ихтэй хүмүүсийн хүнсэнд зайлшгүй байх ёстой. Мэдээж 50-70%-ийн какаоны агууламжтай шоколад сонгоорой.
Жирэмсэн эмэгтэйчүүдэд ашигтай
Цусны даралт бууруулдгаас гадна хүүхдэд очих цусан хангамжийг сайжруулдаг.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.