Нийгэм
Гавьяатын тэмдэггүй гавьяат

Гавьяатын тэмдэггүй гавьяат
Дээлнээс илүү гоёлгүй эгэлхэн монголын минь оюун ухаан дэлхийн хүн төрлөхтөнийг гайхшируулж байна гэж сонсох сайхан. Энгэртээ зүүсэн тэмдэггүй их алдартаны өмнө энгэрт минь зүүсэн тэмдэг ч ичих үе байдаг юм шиг санагддаг. Бидний эцэг дээдэс хийж бүтээх их үйлийн төлөө явсаар ирсэн. Хийж бүтээх их замын харгуйг бидэнд нээж өгссөөр ирсэн. Наян насны босгийг алхсан сайхан буурлын алт шиг сургаалыг дааж ядан сонсох, амьдралд хайрласан ачлалыг нь өргөж ядан хүндэтгэх тийм нандин чанар монгол хүн бүрт бий. Төрийнхөө алтан сүлдэнд залбирч, түмнийхээ халуун итгэлд сүсэглэж гэгээн үйл, ариун хөдөлмөрөө ард олныхоо төлөө зориулсан олон сайхан буурлыг би мэднэ. Тэр л хүмүүсийн нэг нь дэлхийн анагаах ухааны мөнгөн хаалгыг нээж монголдоо анхны эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн алдарт эмч Ж.Цог гуай. Эрүүл мэнд хийгээд, анагаах ухааны салбарынхны дунд амьд домог болсон энэ эрхэмийн алдар хүндийг бид үнэлж амжаагүй яваа нь харамсал мэт санагдсаныг нуух юун. Сэтгэл шигээ цагаанхан халаадтай эмч хүн бүхэнд өргөсөн тангараг, сурсан эрдэмээс нь илүүтэйгээр нэгэн сайхан чанар байдаг. Тэр л чанарыг нь монголын ард түмэн аль эрт таньсан болоод “Алтан гар”-т гэж нэрлэсэн биз ээ. Тэр л алтан гартай ачтаны нэг нь Жамганы Цог хэмээх сайхан буурал юм. Цагийн салхи олон өнгөөр хувирч амьдралын цас олон янзаар бударч он цагийг илээвч энэ ачтан цагаан нөмрөгөө тайлж явсан удаагүй. Эгэл даруухан, эрдэм номын мөр хөөсөн Ж.Цог эмчээр эмчлүүлээгүй зүрх судасны өвчтөн цөөхөн. Аав, ээжийн хүндэтгэж хайрласан нэрнийхээ өмнө “Эмч” хэмээх алдарыг зүүсэн цагаасаа хойш тэр л нандин ариун мэргэжилд сэв, сүүдэр суулгаж явсан удаагүй. Бас нэр алдар, гавьяа шагнал бодож яваагүй нэгэн. Энэ хүнийг харахад сэтгэл өөрийн эрхгүй дулаахан болдог. Тийм л амьдралын нөмөртэй нэгэн хүнтэй уулзаж энгийн сайхан яриан дундаас нь анагаахын шинжлэх ухааны өнгөрсөн цагийн амьд түүх, домгийг сонсч суух сайхан байлаа. Эцэг дээдсийнх нь түүхийн хуудас сөхвөл Аав нь Архангай аймгийн Хайрхан сумын уугуул. Ээж нь Цэцэрлэг мандалын уулын аймгийн Алдархаан уулын хошуу буюу одоогийн Завхан аймгийн Алдархаан сумын хүн. Нэг үгээр хэлвэл эм тан сайн барьж байсан олон оточийн өлгий, Яруугийн хүрээний удмын хүн.Ийм л гэгээн төөрөгт их хутагтуудын нутгийн үр удам их хүрээнд төрж өсөн эрүүл мэндийн энхийн манаанд амьдралынхаа бүхий л он жилүүдийг илээжээ. Ж.Цог Улаанбаатар хотын унаган хүү. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийг 1970 онд төгсч Анагаах ухааны их сургуулийн мэс заслийн ангид орсон. Гэхдээ ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд шууд орчихоогүй гэдэг. Тухайн үед Ж.Цог МУИС-ийн тээвэр эдийн засгийн ангид орохоор элсэлтийн шалгалт өгөөд оноо дутчихсан гэнэ. Тиймээс оноогоо бариад хоёр ч сургуулийн хаалга татаж. Тэр нь ЗХУ буюу одоогоор ОХУ-д цахилгааны мэргэжлээр техник мэргэжлийн сургуульд явах, нөгөө нь Анагаах Ухааны дээд сургуульд оноогороо орох. Тухайн үед ээжийнх нь бие тааруу байсан болохоор ээжийгээ эрүүл болгохын хүсэлд хөтлөгдсөн жаахан хүү Анагаахын сургуулийг сонгосон гэдэг. Ийнхүү ээж хүү хоёрын энэрэл хайраар л эмч мэргэжлийг Ж.Цог сонгосон гэж хэлж болно.
Хундага ороосон могойн сүлдтэй
Хун цагаан барилга миний сургууль… гэж алдар яруу найрагч Т.Очирхүү хэлсэн байдагчлан тухайн үеийн оюутануудын эрхэмлэх нандин зүйл нь хундага ороосон могой буюу эрүүл энхийн таних тэмдэг тэмдэг байсан. Б..Дагданбазар даргатай нэгэн ангийнхан 1976 онд цэгласан. Тэр оюутнуудын нэг нь Ж.Цог байсан. Анагаахын сургуулийн оюутнууд дуутай, дурсамжтай гэгээхэн он жилүүдийн дурдатгал байдаг. Ийнхүү нэгэн ангиар овоглож нэгэн сэтгэлээр ижилссэн тэр л үеийн нэгэн ангийнхан өнөөгийн монголын анагаах ухаан, эрүүл мэндийн томоохон ачааг нуруундаа үүрч явна. Тэр л их ачааны хүндийг үүрч монголд байгаагүй анагаах ухааны салбарын олон сайхан амжилт ололтын нээлтийг энэ л ангийнхан дотроос хийж чадсан. Тэр л хүүхдүүдийн нэг нь Ж.Цог эмч. Анагаах ухааны дээд сургуулийн мэс заслын ангийг 1976 онд төгсөж мэс заслын эмчийн мэргэжил эзэмшин 1983 онд ЗХУ-ын Новосибирск хотын Е.Н. Мешалкины нэрэмжит Зүрх судасны мэс заслын институтд зүрх судасны мэс заслын эмч, 1988 онд Япон улсын Чиба мужийн Кашива хотын Хитачи эмнэлгийн ангиорграфийн төвд судасны мэс засалч, 1994 онд Я\оны Токио хотын Тохо их сургуулийн бөөр шилжүүлэн суулгах төвд бөөр шилжүүлэн суулгах мэс засалч, 2010 онд Өвөр монголын Тунлян хотод үе мөчний өвчин эмчлэх хутган зүүн заслын эмчилгээнд суралцаж мэргэжил эзэмшсэн. Ийнхүү анагаахын салбарын монголын томоохон мэргэжилтэнүүдийн нэг болсон тэрбээр ажил амьдралынхаа гарааг хөдөө орон нутгаас эхэлж 1980 онд Төв аймгийн Жаргалант сумын сум дундын эмнэлгийн мэс засалын эмчээр ажиллаж эхэлжээ. Хийсэн ажил бүхэн нь сайхан, сайны үрийн дагуулж байдаг болохоор монголын анагаах ухаанд Ж.Цог хэрэгтэй байсан болохоор түүнийг Улаанбаатар хот руу эргүүлэн шилжүүлж 1980-1982 онд Улаанбаатар хотын гэмтлийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч, 1982-1996 онд Анагаах ухааны хүрээлэнгийн зүрх судасны мэс заслын секторт мэс засалч, ЭША клиникийн нэгдсэн 3-р эмнэлгийн зүрх судасны мэс заслын тасагт мэс заслын эмчээр хавсран ажиллаж 1997-2006 онд “Арш “ мэс заслын эмнэлэгт эмч энэ цагаас хойш өнөөг хүртэл зөвлөх эмч хэмээх хүндтэй албыг хашиж байна. Ингэхдээ түүнд монгол хүн бүрийг эрүүл байлгахын хүслэн их. Сурсан эрдэм, эзэмшсэн мэргэжлээс гадна түүнд амьдралын туршлага ч их байсан. Тиймээс л Япон Улсын Токио хотын Тохогийн эмнэлгийн профессор М.Хасегаванг дагалдан сурсан мэдлэг, дадлага дээрээ тулгуурлан Монголд анх удаа Ж.Цог эмч бөөрний судасны эмгэгээс шалтгаалан цусны даралт нь 200-д хүрч байсан эмгэгтэй М.Баянжаргал гэгч бүсгүйд мэс заслын аргаар бөөрний байрлалыг шилжүүлэн суулгах мэс ажлыг анх хийж чаджээ. Ийнхүү монгол улсын анагаах ухааны салбарт нэгэн гавьяатай алтан хаалга Ж.Цог эмчийн эрдэм мэдлэгийн ачаар нээгдсэн юм. Тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүмэн “Алтан гарт эмч” хэмээн Ж.Цогийг тодотгож Анагаахын салбар хүндэтгэлийн дээдийг ерөөж байсан ч угийн даруу эгэлхэн төрхөөрөө төрийн гавьяа шагналгүй үлдэж. Их үйл хэрэгээ үргэлжлүүлсээр л байжээ. “Монголд мянган хүнийг үхлээс аварсан ачтан бол Ж.Цог эмч. Түүнд мянган зүрх анагааж, мянган өрхийг элэг бүтэн байлгаж, хэдэн мянган хүүхдийг өнчрөх аюулаас хамгаалж чадсан.” Хэмээн өнөөдөр М.Баянжаргал бүсгүй ярьж байна. Ийм л гавьяатан бидний дунд аж төрж буйг төр засаг минь хараахан олж хараагүй байгаа нь харамсалтай. Тиймээ гавьяатын тэмдэггүй гавьяат эгэл түмний минь дунд олон. Тэгэхдээ хийж бүтээх үйл, идэр нас, амьдралынхаа хамгийн гэгээн тунгалаг бүхнийг зон олондоо зориулсан азай буурлынхаа алдарыг хүндэтгэж энгэрт нь ард түмнийхээ халуун сэтгэл шингэсэн гавьяатын тэмдэг зүүгээд өгчихвөл зон олон минь баярлахсан. Нэгэн үе Ж. Цог эмчтэй хөл нийлүүлэн ажиллаж, багшаа, шавиа, ахаа, эгчээ, найзаа гэж яваа Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, рентгений зөвлөх эмч, Монгол Улсын гавъяат эмч Ц.Бадамсэд, Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, Ангиографийн тасгийн зөвлөх эмч З.Лхагвасүрэн, Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, зүрхний мэс заслийн тасгийн зөвлөх эмч П.Цэгээнжав, Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, зөвлөх эмч , Монгол Улсын Ардын эмч Д.Батчулуун, Ач АУИС-н багш, Монгол Улсын гавъяат багш Б.Дагданбазар, Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, ерөнхий мэс заслийн тасгийн эрхлэгч, Монгол Улсын гавъяат эмч Ганбаатар гээд олон сайхан алтан гартны яриаг энд буулгаж болох ч тэдний нэг л зүйл ижил байлаа. Учир нь Ж.Цог гэдэг хүний хийж бүтээсэн бүхэн зөв байдаг. Хаа нэг өрөөнд нь ороход номын хуудас зөөлөн эргүүлж эрдэм шинжилгээний ажил, сурвалж судалгаа хийж суудаг. Нэг л мэдэхэд түүнийгээ ажил болгон дэлгэрүүлэн дэлбээлүүлж анагаах ухаанд томоохон хувь нэмэр болохуйц олон бүтээл төрүүлчихдэг байсан нь гайхалтай гэж ярих. Найзыгаа, хамт ажилладаг хүнээ, алдарт эмчээ хоосон магтахаас илүүтэйгээс их хүндлэл байдаг нь нууц биш байлаа. Гэхдээ тэр хүн бүрт Ж.Цог эмчийн өмнөөс хүлээдэг нэг л зүйл байдаг нь анзаарагдсан. Тэр нь “Төрд хэлэх үг” буюу төрийн дээд шагналын эзэн нь Ж.Цог гэдэгтэй санал, итгэл, сэтгэл ижил байсан юм. Монголын анагаах ухааны салбарт хийсэн Ж.Цог эмчийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил хэдэн боть номоор хэмжигдээд зогсохгүй ч өөрийнхөө хийсэн бүтээсэн бүхнээр гайхуулж үзээгүй энэ ачтан сайн аав, сайхан хань. Хүнд байдаг хайрлахын нандин чанар Ж.Цог эмчид байдаг юм шиг санагдсаныг нуух юун. Тиймээс ч түүнийг энгэрт эрхлэж өссөн хүүхэд бүхэн нь жаргалтай, эрдэнийн цагаан сэтгэл, эрдэмт чанараар нь эмчлүүлсэн өвчтөн бүхэн нь эрүүл саруул болж энэхэн амьдралыг үүрч яваа. Ардынхаа дунд ”Ардын эмч” хэмээх алдар зүүсэн Ж.Цог хэмээх азай бууралтай уулзах гэж алхсан зам минь айсуй баярын зөнтэй байсан. Ж.Цог эмчийн томгонд мэхийн хүндэтгээд буцаад алхсан зам минь их хайр энэрэлийн цагаан харгуйтай байсан. Тиймээ гавьяатын тэмдэг энгэртээ хадаагүй ч гавьяа ихтэй хүний сэтгэл нөмөртэй юм билээ.

Нийгэм
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.
Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.
Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.
Эх сурвалж: ЦЕГ
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Нийгэм
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 54 суманд аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 153 нь объектын гал түймэр, 14 нь ой хээрийн гал түймэр, 5 нь газар хөдлөлт, нэг нь хүчтэй салхи, шуурга, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай өвчлөлийн дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм1 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Энтертайнмент1 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Энтертайнмент19 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад17 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна
-
Нийгэм12 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ