Дэлхий дахинд
Зао Лижян: “хорлонтой санааны үүднээс худал мэдээ” тарааж буй АНУ-ын засаг захиргааг шүүмжилсэн байна
Орос улс Хятадаас зэр зэвсгийн тусламж хүссэн тухай мэдээг Ням гарагт Өрнөдийн хэвлэлүүд АНУ-ын албаны эх сурвалжтайгаар цацсан билээ.
Уг мэдээллийг өчигдөр Москва, Бээжингийн албаны эх сурвалжууд няцаажээ.
Тухайлбал Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа үүнийг үгүйсгэсэн байна.
“Орос улс цэргийн ажиллагааг бие даан хэрэгжүүлэх чадвартай. Өмнө нь хэлж байсанчлан тусгай ажиллагаа төлөвлөгөөний дагуу цаг хугацаандаа бүрэн хэрэгжиж байгаа” гэж тэр мэдэгджээ.
Өчигдөр бас Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Зао Лижян “хорлонтой санааны үүднээс худал мэдээ” тарааж буй АНУ-ын засаг захиргааг шүүмжилсэн байна.
“Украины асуудлаар Хятадын байр суурь тууштай бөгөөд тодорхой. Хятад улс энхийн яриа хэлэлцээг дэмжихэд бүтээлч үүрэг гүйцэтгэж байгаа. Бүх талууд хүлээцтэй байж, хурцадмал байдлыг намжаах, гал дээр тос нэмэхгүй байх нь чухал юм” гэж тэр мэдэгджээ.
Гэхдээ Москва Бээжингээс тусламж хүссэн тухай яриа намжихгүй байна. Тухайлбал Европын Холбооны удирдлагууд АНУ-ын талаас энэ талаар тагнуулын мэдээлэл авсан тухай Брюсселийн албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.
Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан Хятадын топ дипломатч Ян Жечитэй Ром хотод долоон цагийн турш уулзсан юм.
зураг
Уулзалтын үеэр Салливан хэрвээ Москвагийн Украинд явуулж буй дайнд Бээжингийн эрх баригчид дэмжлэг үзүүлбэл хатуу хариу арга хэмжээ авахыг Хятадын талд анхааруулсан байна.
“Хятад улс Оростой эвсэж буй нь бидний санааг зовоож байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөх санаа зовоосон асуудлуудын талаар болон тодорхой үйлдэл гаргасан тохиолдолд ямар үр дагаварт хүрч болох талаар шууд анхаарууллаа” гэж уулзалтад оролцсон Вашингтоны албаны эх сурвалж сүүлд мэдээлжээ.
Гэхдээ уг эх сурвалж хэвлэлээр цацагдсан мэдээлэлтэй холбоотой асуултад дэлгэрэнгүй хариулахаас татгалзсан байна.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Нийгэм50 мин өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм48 мин өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм27 мин өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм22 мин өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна