Дэлхий дахинд
Курилын өмнөд арлын талаар Японтой хэлэлцэхээс Орос татгалзлаа
Япон улс Оросын эсрэг хориг тавьсан тул Курилын өмнөд арлын талаарх энхийн хэлэлцээр явуулахаас ОХУ татгалзлаа гэж Гадаад хэргийн яам нь мэдээлжээ. “Ил тодоор найрсаг бус байр суурь баримтлан манай орны ашиг сонирхолд хохирол учруулахыг эрмэлзэж байгаа учраас хоёр талын харилцааны асуудлаар Япон улстай энхийн гэрээ хийж тулгуур баримт бичигт гарын үсэг зурах хэлэлцээрийг үргэлжлүүлэх нь өнөөгийн нөхцөлд боломжгүй боллоо гэж Оросын тал үзэж байна” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны сайтад мэдээлжээ.
“Орос-японы харилцаанд үүсэх бүхий л үр дагавар, хариуцлагыг, хамтын ажиллагаа, найрсаг хөршийн харилцан ашигтай түншлэлээ оросын эсрэг ажиллагаагаар сольсон” Токио хүлээх болно гэж энд тэмдэглэсэн байна.
Энэ хүрээнд Орос улс японы иргэдийг өмнөд Курилын арлуудад визгүй зорчдог журмыг зогсоож, тэнд хамтарч аж ахуйн үйл ажиллагаа эрхлүүлэх тухай яриа хэлэлцээрээс гарахын зэрэгцээ Японы Хар тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээрийн түнш орны статусыг сунгахыг блоклохоо мэдэгджээ.
Ерөнхийлөгч Владимир Путины тушаалаар Украиныг цэрэггүй болгох нэрийн дор тус улсад цэргээ оруулж, тусгай ажиллагаа явуулж эхэлсний дараанаас барууны орнууд Оросын эсрэг эдийн засгйин өргөн хүрээний хориг тавьж эхлэхдээ эхний ээлжинд банкны эсрэг, өндөр технологийн бүтээгдхүүн нийлүүлэхээс татгалзсан юм. Олон улсын нэртэй олон бренд Орост явуулж байсан үйл ажиллагаагаа зогсоож гараад байна.
Япон улс мөн оросын эсрэг хэд хэдэн багц хориг тавьсан. Эндээ хэдэн арван бие хүн, компанид хориг тавьсны зэрэгцээ хэдэн зуун төрлийн бараагаа экспорлохоо зогсоосон юм.
Үүний зэрэгцээ Японы Ерөнхий сайд Фумио Кисида Орос улсыг худалдаанд харьцангуй таатай орны жагсаалтаас хасч байгаагаа гуравдугаар сарын 16-нд зарласан юм.
Япон улс Өмнөд Курилын Кунашир, Шикотан, Итуруп, Хабомаи гэсэн дөрвөн арлыг 1855 оны худалдааны тухай хоёр талын трактатын дагуу манай нутаг гэж үздэг. Харин Москва болохоор дэлхийн хоёрдугаар дайны дүнгээр энэ арлууд ЗХУ-ын бүрэлдхүүнд орсон гэдэг юм. ЗХУ 1956 онд хэрэв энхийн хэлэлцээр байгуулбал Хабомаи, Шикотана арлыг Японд шилжүүлэн өгч болох юм гэж зөвшөөрсөн. Зөвлөлт холбоот улс ийм байдлаар газар нутгийн маргааныг эцэслэж болох юм гэсэн ч Токио бүхий л арлыг өөрийн болгох саналаасаа татгалзахгүй өнөө хүрч байгаа юм. Үүнээс болоод энхийн гэрээ тасалдаад өнөө хүрч байна.