Дэлхий дахинд
Зеленский Крым, Донбассын талаар Путинтэй ярилцахад бэлэн гэв
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Крым, Донбасс бол бүхий л түүхийн хамгийн хүнд асуудал, Украинд аюулгүй байдлын баталгаа өгсний дараа энэ асуудлыг шийдэх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. Аюулгүй байдлын баталгааны тухайд эхний ээлжинд Орос, Украины хооронд хэлэлцэж тохиролцох явдал гэж тэр онцолжээ.
“Крым, Донбасс бол түүхийн бүхий л үеийн хамгийн хүнд асуудал. Энэ асуудлаар гаргалгаа олохын тулд эхний алхам бол дайныг дуусгаж Украинд аюулгүй байдлын баталгаа олгох явдал гэж би үзэж байна. Үүний тулд түр эзлэгдээд байгаа газар нутгийн асуудлыг шийдэж үүний дараа л энэ талаар ярина” гэж Зеленский “Суспiльне” телевизэд яриа өгөхдөө ярьжээ.
Түүнийхээр бол НАТО-д элсэх асуудлаар одоо бэлэн биш байгаа болохоор Украин тайван байж болно гэнэ.
“Манай аюулгүй байдлаар баталгаа гаргахыг хүсч байгаа НАТО-гийн гишүүн орнууд байгаа, бас тус эвсэлд элссэнээр 100 хувийн баталгаа гаргаж чадахгүй орнууд ч бий, гэхдээ хэрвээ бид гишүүнээр элсэх юм бол НАТО бүхнийг хийхэд бэлэн байна. Энэ бол хэвийн л үйл явц, бүгдэд хамаатай үйлдэл. Барууны хувьд биднийг НАТО-д элсүүлэх асуудлын тухайд аюулгүй байдлын баталгаа хүсч байгаа Украинд, НАТО-г тэлэхийг хүсэхгүй байгаа Оросын хувьд юу хийх нь тодорхойгүй байна” гэж Зеленский онцолжээ.
Орос “найман жилийн туршид Киевийн дэглэмийн хоморголон устгах үйлдлийн золиос болж байгаа хүмүүсийг хамгаалах” нэрийн дор хоёрдугаар сарын 24-нд Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ ажиллагааныхаа зорилгыг Украиныг цэрэггүйжүүлэх, Донбассын “энгийн иргэдийн эсрэг цуст гэмт хэрэг үйлдсэн” цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүхэд шилжүүлэх явдал гэж тодорхойлсон юм.
Владимир Зеленский бас аюулгүй байдлын болон Крым, Донецк, Луганскийн ардын бүгд найрамдах улсын асуудлаар Оростой хэлэлцээр хийх асуудлаар украины ард түмний дунд бүх нийтийн санал асуулга явуулахыг хүсч байна гэжээ.
“Орос, Украины хооронд эцсийн тохиролцоо хийх асуудлыг украины ард түмний бүх нийтийн санал асуулгаар шийдэх болно. Энэ бол аюулгүй байдлын баталгаа, түр эзлэгдээд байгаа Донбасс, Крымын газар нутгийн тухай асуудал” гэж Зеленскийн хэлснийг “Общественное” хэвлэл иш татжээ.