Дэлхий дахинд
Байден: Европт АНУ-ын ямар ч хими биологийн зэвсэг байхгүй
Европ тивд АНУ-ын ямар ч хими, биологийн зэвсэг байхгүй, байрлуулаагүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн байна. “Энэ бол худал мэдээлэл, би үүнийг батална” гэж Байден бизнесийн төлөөллүүдтэй уулзахдаа мэдэгдсэн байна. Түүнийхээр бол Украинд ч ийм хэрэгсэл байхгүй гэнэ. Байдены хэлснээр бол оросын эрх баригчид АНУ, Украиныг ийм хоёр төрлийн зэвсэг хэрэглэх гэж байна гэж буруутгаж байгаа нь зүгээр нэг хэрэг” биш гэнэ.
ОХУ-ын Батлан хамгаалах яам үүний өмнө америкийн цэрэг-биологийн хөтөлбөрт оролцож байгаа Украинд биологийн лаборатор байгуулах ажилд 200 сая доллар зарцуулсан гэж мэдэгдсэн юм.
Украинд явуулж байгаа АНУ-ын цэрэг биологийн ажиллагааны явцад биологи, хортой зэвсгийг хориглосон конвенцийн хүрээнд ийм механизм хөөргөхийг ОХУ үгүйсгэхгүй байгаа юм гэж Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова хэлсэн байна.