Дэлхий дахинд
“Дотоодын аяллал жуулчлалаа л улам хөгжүүлье”
ОХУ-аас Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсний дараанаас барууны орнууд Оросын эсрэг хориг тавьж эхэлсэн нь юун түрүү аялал жуулчлалын салбарт хүндээр тусч эхэлсэн байна. Энд оросын агаарын тээврийн компаниудын гадаадад зорчих, оросын онгоцуудыг буудалд буух, техникийн үйлчилгээ үзүүлэхээ зогсоолоо. Ийм нөхцөлд аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар Оросын Нижегородын аялал жуулчлалын лигийн ерөнхийлөгч Елена Портнова ингэж ярьжээ.
“Нөхцөл байдал өмнө нь бидэнд тулгарч байсан цар тахлын үеийнхтэй адил хэцүү байна. Одоо аялал жуулчлалын компани, аяллын бизнес эрхлэгчид, жуулчид хөл хорио хязгаарлалтын нөхцөл байдал арай гайгүй болж намдаж байгаа энэ үед аялагч, жуулчдыг хаашаа татах вэ, ямар тээвэр яаж ашиглах вэ, хохирол багатайгаар жуулчдад хэрхэн үйлчлэх вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй байна. Гадаадад жуулчлуулах тухайд бол агаарын тээвэр хүнд байна. Оросын агаарын тээврийн компанийг Европын холбооны нутагт нисэхийг хориглочихлоо. Өмнө зүгт ч гэсэн түр хугацааны хориг үйлчилж байна. Ийм нөхцөлд гадаадад зорчих, аялах нь эрсдэлтэй байна. Одоо тэгэхээр дотоодын аялал жуулчлалыг сайн зохион байгуулж эх орныхоо сайхан газрууд, хотуудыг үзүүлэх л чухал байна” гэжээ.
Цар тахал дэлгэрчихээгүй байх 2019 онд оросын жуулчид гадаадад амрах гэж 34.5 тэрбум ам.доллар зарцуулсан байдаг. Одоо бол энэ мөнгө Оростоо үлдэх боломжтой боллоо. Манай Нижегородын иргэд өнөөдөр Абхаз, Армен, Азербайжан, Беларуссь, Египет, Энэтхэг, Катар, Балба, Серб, Турк, Арабын Эмират, Шри-Ланк зэрэг өндөр үнэтэй тансаг газрыг биш эх орныхоо Крым, Краснодорын хязгаарыг сонгон явах гэж байна. Энд бол сайндаа л гол мөрний хөлөг онгоц, автобус л хэрэгтэй