Дэлхий дахинд
Зеленский Италийг Оросын алуурчдын амралт болгохгүй байхыг уриаллаа
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский гуравдугаар сарын 22-нд Италийн парламентын гишүүдийн өмнө онлайнаар үг хэлэхдээ италийн төрийн түшээдийг өөрийн орныг “оросын алуурчдын амралт” болгохгүй байхыг уриалсан байна хэмээн “Московский комсомолец” сонин мэдээллээ.
Зеленскийнхээр бол ОХУ-ын засгийн газрын гишүүд, олигархиуд италийн далайн эрэг орчмын амралтуудад амрах дуртай гэнэ. Иймд италийн депутатуудыг оросын элитүүдийн хөрөнгийг царцааж, тэдний завийг боомтуудаа оруулахгүй байхыг уриалжээ.
Үүний зэрэгцээ оросын эсрэг илүү их хориг тавьж оросын бизнесмэнүүдэд илүү их дарамт үзүүлэхийг Италийн депутатуудаас хүссэн байна.
Италийн La Repubblica сонинд бичсэнийг хүлээн зөвшөөрөх юм бол италийн депутатуудын зарим нь Украины ерөнхийлөгчийн хэлсэн үгийг утгагүй, жүжиг гэж үзсэн гэнэ