Дэлхий дахинд
Suzuki, SkyDrive стартап хамтран нисдэг машиныг хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Сузуки болон Японы SkyDrive стартап хамтран нисдэг машиныг хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ тухай тус компанийн хэвлэлийн алба мэдээлэв. Одоохондоо түншүүд босоо хөөрөх, буух функцтэй, цахилгаан станцаар тоноглогдсон хоёр хүний суудалтай нисдэг машин бүтээхээ мэдэгдээд байгаа юм. Сузуки хямд өртөгтэй авсаархан машин бүтээх туршлагаасаа хуваалцах бол SkyDrive Япончуудын сүүлийн 10 жил бүтээж байгаа өөрийн нисдэг машины технологийг ашиглана гэжээ. Нисдэг аппаратын талаар анх удаа 2012 онд SkyDrive компани 2.9 метрийн урттай жижиг тээврийн хэрэгслийн концепцийг танилцуулснаар танил болсон. Энэ нь гурван дугуйт машин болон агаарт маневр хийх дөрвөн эргэдэг ротортой нисэх онгоцны эрлийз байв. Япончууд 2025 онд Осака дэлхийн яармаг (EXPO) дээр нисдэг таксины үйлчилгээг эхлүүлж, SkyDrive гурван жилийн дараа арилжааны агаарын аялалд орох төлөвтэй байна. Одоогийн байдлаар хэд хэдэн томоохон автомашины компаниуд нисдэг машин гэх тээврийн шинэ хэлбэрт хөрөнгө оруулалт хийж байна. Тэдний дунд Германы Daimler, Хятадын Geely, Японы Тоёота, Өмнөд Солонгосын Hyundai компаниуд өөрсдийн нисдэг такси үйлчилгээгээ ойрын жилүүдэд гаргахаар төлөвлөж байгаа юм.