Дэлхий дахинд
Уулын Карабахад дайны байдал зарлалаа
Хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын бүгд найрамдах улсад дайны байдал зарлалаа гэж тус улсын тэргүүний хэвлэлийн албаны эх сурвалжаас авснаа “Интерфакс” дамжууллаа. “Тус улсын Арцахын нутагт дайны байдал зарласантай холбогдуулан хүний эрх, эрх чөлөөг түр хугацаагаар хориглон хязгаарлах тухай зарлигт Ерөнхийлөгч Араик Арутюнян гарын үсэг зурлаа” гэж мэдээлэлд дурдсан байна.
Дайны байдлын үед жагсаал цуглаан хийх, батлан хамгаалах чадавхи болон аюулгүй байдлын эсрэг суртал нэвтрүүлэг явуулдаг байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож байна гэжээ.
Карабахын районд байсан азербайжаны армийн салбарын эсрэг армяны бүлэглэл хорлон сүйтгэх ажиллагаа явуулахыг оролдлоо гэж Азербайжаны Батлан хамгаалах яам Өнгөрөгч гуравдугаар сарын 26-ны бямба гарагт мэдээлсэн. Азербайжаны зэвсэгт хүчин манай сууринг минометоор буудлаа Уулын Карабахын бүгд найрамдах улс гуравдугаар сарын эхээр буруутгасан. Мөн Азербайжаны цэргийнхэн чанга яригчаар Тагавард Мартуннины районы тосгоны иргэдийг заналхийлэн тэндээс зайлахыг шаардсан гэнэ. Үүний зэрэгцээ Азербайжаны тал Уулын Карабахад өгдөг байгалийн хийгээ хааж, нутгийн иргэдийг хүйтэнд түлш дулаангүй орхин хүмүүнлэгийн терроризм үйлдэж байна гэж буруутгаад байгаа юм.