Дэлхий дахинд
Ким Чен Ын давшилтын зэвсгээ үргэжлүүлэн хөгжүүлнэ гэж мэдэгдлээ
Манай улс давшилтын зэвсэглэлээ хөгжүүлэх ажлаа үргэлжлүүлнэ гэж БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун мэдэгдсэнийг Умард Солонгосын хэвлэлүүд мэдэлснийг Ренхап агентлаг дамжуулсан байна.
“Бид үндсний батлан хамгаалах чадавхиа бэхжүүлэх зорилгоор Ардын армийнхаа давшилтын хүчирхэг хэрэгсэл боловсруулах ажлаа үргэлжлүүлэх болно гэж” Умард Солонгосын удирдагач хэлснийг мэдээллийн агентлаг иш татжээ.
Ким Чен Ун эрдэмтэн, албан тушаалтнуудтай хийсэн фото уулзалтынхаа үеэр”шинэ төрлийн “Хвансон-17” баллистик пуужинг амжилттай хөөргөж турших” бодолтой байгаагаа мэдэгдлээ гэж Солонгосын мэдээллийн төв агентлаг онцолсон байна.
БНАСАУ гуравдугаар сарын 24-нд энэ он гарсаар 12 дахв пуужингаа хөөргөж туршсан юм. Энэ нь тив алгасах “Хвансон-17” баллистик пуужин байсныг Пеньян баталжээ. Пуужингийн нисэх ердийн таяг тойруу 15 мянган км байж АНУ-ын бүхий л нутагт хангалттай хүрэхээр байна гэж Японы Батлан хамгаалах яам үзэж байна.