Дэлхий дахинд
БНЭУ коксжих нүүрсний импортоо хоёр дахин нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна
БНЭУ ОХУ-аас үргэлжлүүлэн нүүрс импортолно гэж мэдэгдлээ. ОХУ Украинд халдсанаас хойш улс орнууд ОХУ-ын эсрэг хориг тавьж, нүүрс, газрын тос зэрэг түүхий эдийн худалдан авалтаа зогсоогоод байгаа юм.
Харин БНЭУ коксжих нүүрсний импортоо хоёр дахин нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. ОХУ БНЭУ-ын нүүрсний импортын багахан хувийг нийлүүлдэг бөгөөд 2021 оны байдлаар нийт импортынх нь 3.4 хувийг бүрдүүлжээ.
Харин Австрали улс БНЭУ-д 65 сая тонн нүүрс нийлүүлж, эрчим хүч болон коксжих нүүрсний импортоор тэргүүлсэн байна.
Газрын тосны хувьд ч БНЭУ ОХУ-аас бага хэмжээгээр импортолдог. 2021 онд сард дунджаар 350 мянган тонн боловсруулаагүй газрын тос ОХУ-аас авчээ. Эрчим хүч үйлдвэрлэхэд шаардагддаг тавааруудыг ОХУ-аас хямд үнээр, хөнгөлөлттэй авч байгаа гэж БНЭУ-ын Засгийн газар онцолж байна.