Дэлхий дахинд
НҮБ-ын найман энхийг сахиулагч нисдэг тэрэгний ослоор амь үрэгджээ
БН Ардчилсан Конго улсад ажиллаж байсан НҮБ-ын найман энхийг сахиулагч нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн гэж НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанаас мэдээллээ.
Нисдэг тэрэг тус улсын Хойд Киву мужид тагнуулын үүрэг гүйцэтгэж байхдаа унажээ. Мужийн нутагт энэ долоо хоногийн эхээр БН Ардчилсан Конго улсын арми болон “M23” гэх зэвсэгт бүлэглэлийн хооронд тулаан болсон байна.
Амиа алдсан энхийг сахиулагчдын зургаа нь Пакистан, хоёр нь Серби болон Оросын цэрэг байжээ. Аврах багийнхан ослын газраас цогцсуудыг тээвэрлэж Хойд Киву мужийн төв Гома хотод хүргэсэн байна.
Нисдэг тэргийг “M23” бүлэглэл буудан унагасан гэж Конго улсын зэвсэгт хүчнээс мэдээлэв. Тус бүлэглэлийг хөрш Руандагийн арми дэмждэг гэж мэдэгдсэн ч Руандагаас үгүйсгэсэн.
Ослын шалтгааныг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанаас үргэлжлүүлэн судалж байна.
Монголын Улсын төлөөлөл энхийг сахиулагчид 2002 оноос хойш БН Ардчилсан Конго улс дахь “MONUSCO” ажиллагаанд оролцож байгаа билээ.