Дэлхий дахинд
БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И, Сергей Лавровтой уулзаж хэлэлцээ хийв
3-р сарын 30-нд буюу өчигдөр БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И тус улсын Аньхүй мужийн Түньши хотод Афганистаны хөрш орнуудын Гадаад хэргийн сайд нарын 3-р уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзаж, хэлэлцээ хийв.
Энэ үеэр Ван И: “Хятад Оросын харилцаа ээдрээ ихтэй олон улсын нөхцөл байдлын шинэ сорилтыг даван туулж, зөв замаар урагшлан, тогтвортой хөгжлийн эрч хүчээ харууллаа. Хоёр тал хоёр орны харилцааг хөгжүүлэх хүсэл эрмэлзэл улам бүр бат болж байгаа бөгөөд олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх итгэл найдвар нэмэгдсээр байна. Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтод тулгуурлан, шинэ эринд харилцаагаа илүү өндөр түвшинд хүргэхийн төлөө Хятад улс Оростой хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.
Хариуд нь Сергей Лавров хэлэхдээ: “Олон улсын нөхцөл байдлын эгзэгтэй энэ үед Орос, Хятадын төрийн тэргүүн нар стратегийн харилцаа холбоотой байж, хоёр улсын харилцааг тогтвортой байлган, дэлхийн олон туйлт харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн . Оросын тал Хятадын талтай хамтран хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, дээд түвшний стратегийн зохицуулалтыг үргэлжлүүлэн бэхжүүлэн, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Үүний зэрэгцээ олон улсын болон олон талт талбарт туйлшралын үйл явц, ноёрхогч улс төрийн бодлогыг эсэргүүцэн, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг баримтална” гэсэн байна.
Лавров мөн Орос, Украины хэлэлцээний талаар товч танилцуулж, манай улс хурцадмал байдлыг намжаахын төлөө Украинтай энхийн хэлэлцээгээ үргэлжлүүлэх бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгтэй харилцаа холбоотой байх болно” гэжээ.
Харин Ван И: “Хятад улс олон улсын харилцааг олон туйлтай, ардчилалтай болгохыг дэмжсээр ирсэн бөгөөд НҮБ-ын дүрмийн зорилго, олон улсын харилцааг зохицуулах үндсэн хэм хэмжээг баримталж, олон улсын үйл хэрэгт бодитой, шударга хандан, ямагт түүхийн зөв талд байхыг дэмжсээр ирсэн юм. Украины асуудал нь ээдрээтэй түүх, шалтгаантай бөгөөд Европт удаан хугацаанд хуримтлагдсан аюулгүй байдлын зөрчилдөөний илрэл тусгал, хүйтэн дайны үеийн сэтгэхүй, бүлэглэлийн сөргөлдөөний үр дүн. Өнөөгийн нөхцөл байдалд бид Орос, Украин хүндрэлтэй байсан ч энхийн хэлэлцээг үргэлжлүүлэхийг дэмжихийн сацуу хэлэлцээний өнөөг хүртэлх эерэг үр дүнг сайшаан, бүс нутгийн нөхцөл байдлыг аль болох хурдан намжаахыг хүсэж байна. Мөн өргөн цар хүрээ бүхий хүмүүнлэгийн хямрал үүсэхээс сэргийлэхийн төлөө Орос болон бусад талуудын хичээн чармайж буйг дэмжинэ. Урт хугацаанд бид Украины хямралаас сургамж авч, харилцан хүндэтгэх, аюулгүй байдлын зарчимд тулгуурлан яриа хэлцлээр дамжуулан тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой Европын аюулгүй байдлын бүтцийг бий болгож, тус тивийг урт удаан хугацаанд тогтвортой байлгах ёстой” гэсэн байна.
Хоёр тал мөн Ази Номхон далайн бүс нутаг, Солонгосын хойгийн байдал, БРИКС-ийн механизм, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон талт асуудлаар санал бодлоо солилцож, байр сууриа нэгтгэжээ.
Дэлгэрэнгүй ...
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 15-30 см-ийн зузаан цас орж, 80км/цагийн хурдтай цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна.
Тус бүсийн удирдлагаас оршин суугчдыг шаардлагагүй үед холын замд гарахгүй байхыг уриалж, урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.
Нутгийн зарим хэсгээр -10 хэмд хүрч хүйтрэх, цас, бороо холилдон орж, авто тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа аж. Энэ нөхцөл байдал ирэх бямба гараг хүртэл үргэлжилнэ гэж мэдээллээ.
Тус бүс нутгийн өвлийн улирлын дундаж хэм нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд -15 хэмд хүрч хүйтэрдэг байна.
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Испани улсын Ерөнхий сайд Педро Санчис үерийн гамшигт үзэгдэлд өртөөд байгаа Валенциа хотыг сэргээн босгох үйл ажиллагаанд 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Тус хот нь өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар бороо орж, түүхэнд бүртгэгдэж байгаагүй үерийн гамшигт үзэгдэлд өртөж, 200 гаруй иргэн амь насаа алдсан. Үүний зэрэгцээ олон мянган иргэний болон аж ахуйн нэгжийн барилга байгууламж үерийн усанд автаж их хэмжээний хохирол учруулсан юм.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын хор уршгийг арилгах арга хэмжээнд 10.6 тэрбум еврогийн мөнгөн тусламж шаардлагатай байгаа талаар мэдээлсэн байна.
Өнөөдрийн байдлаар гудамж талбайд овоорсон лаг шавар, хог хаягдлыг цэвэрлэхэд 500 сая еврогийн үнэ бүхий тусламжийн багц, 200 сая өврогийн мөнгөн тусламжийг хөдөө аж ахуй эрхлэгчдэд үзүүлээд байгаа аж.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
Испани улсын Валенсиа мужид өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар борооны улмаас үер бууж, 210 гаруй хүн амь насаа алдаж, 95 хүн ор сураггүй болсон талаар мэдээлсэн.
Үерийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан олон мянган айл өрх болон аж ахуй нэгж, байгууллагад цэвэрлэгээний ажилд тусламж үзүүлэхээр бусад хотуудаас сайн дурын ажилчид, найз нөхөд, оюутан залуус цугларсан байна.