Дэлхий дахинд
Мариуполь хотоос Украины хүчнийхнийг юуны учир гаргаагүй вэ
Украины цэрэг, хүчнийхнийг Мариуполь хотоос хүмүүнлэгийн коридороор гаргахгүй байх шийдвэр нь тэднийг байрлалаа өөрчлөхөөс сэргийлэх, бууж өгсөн цэргүүдийг шүүхэд өгөх зорилготой гэж Оросын цэргийн ухааны доктор Константин Сивков тайлбарлажээ.
Донецкийн ардын цагдаагийн төлөөлөгч Эдуард Басурин Мариуполь хотоос Украины цэргүүдийг гаргахгүй гэж өмнө нь мэдэгдэж байсан билээ.
Украины цэрэг болон “Азов” хэт үндсэрхэг үзэлтнүүдэд байрлалаа сольж, Донбасст цэргийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж олгохгүйн үүднээс ийм шийдвэр гаргасан гэж Сивков үзэж байна. Үүнээс гадна бууж өгсөн цэргүүдийг шүүхэд өгөх ёстой тул Мариуполь хотоос гаргаж болохгүй гэж шинжээч онцолсон байна.
2014 онд Донецкийн Бүгд Найрамдах Улсыг тунхаглахад Мариуполь хот нь 450 мянган хүн амтай Донецкийн дараа ордог хоёр дахь том хот байжээ. Мөн оны зургаадугаар сард Украины хүчнийхэн тус хотод хяналтаа тогтоосон. Мариуполь хотод Украины цэргийн анги нэгтгэлүүдээс гадна “Азов” хэт үндсэрхэг үзэлтнүүдийн хороо байрладаг байна.