Дэлхий дахинд
ОХУ, УКРАИНЫ ХЭЛЭЛЦЭЭРЭЭС ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
Орос, Украины хэлэлцээр дөрөвдүгээр сарын 4-нд онлайн хэлбэрээр үргэлжиллээ. Хоёр тал бүхий л асуудлаар ахиц дэвшил гарч байна гэж тэмдэглэж байгаа ч хэлэлцээрийг ямар түвшинд хийх вэ гэдэг дээр санал зөрүүтэй байна. Украины тал болохоор төрийн тэргүүнүүдийн түвшинд явуулна гэж байгаа бол оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский төрийн тэргүүнүүдийн уулзалт хийхэд эрт байна, баримт бичгүүд дээр ажиллах хэрэгтэй гэж байгаа юм. Нөгөө нэг зүйл бол Крым болон Донбассын бүгд найрамдах улсуудыг статусыг хүлээн зөвшөөрөх асуудал. Донецкийн бүгд найрамдах улс, Луганскийн бүгд найрамдах улсууд оросын бүрэлдхүүнд нэгдэх асуудлаар бүх нийтийн санал асуулгыг оны эцсээр зохион байгуулна, юун түрүү байлдааны ажиллагааг дуусгаж, тухайн бүс нутгийн эдийн засгийг сэргээн босгох хэрэгтэй гэж ОХУ-ын Төрийн Дум үзэж байна.