Дэлхий дахинд
Путинтай хатуу хэлэлцээр хийлээ гэж Австрийн канцлер мэдэгдлээ
Австрийн канцлер Карл Нехаммер, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай нээлттэй, шууд, хатуу хэлэлцээр хийлээ гэж мэдэгдсэн байна. Хоёр улстөрчийн хэлэлцээрийн талаар австрийн засгийн газрын тэргүүний ингэж хэлснийг австрийн хэвлэлийн агентлаг мэдээлснийг ТАСС дамжуулжээ.
Оросын тэргүүнтэй юуны түрүүнээ Украин дахь нөхцөл байдал, хүмүүнлэгийн асуудлыг хэлэлцэхийг хүссэн гэж Нехаммер мэдэгдсэн байна. Түүнийхээр бол австрийн канцлер Путинд украины нутаг дахь байлдааны ажиллагаагаа дуусгахыг уриалжээ.
Нехаммер бас оросын ерөнхийлөгчид Москвагийн эсрэг Европын холбооны хориг хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ, харин ч улам чангарна гэдгийг ойлгуулсан гэнэ.
Путин, Нехаммер хоёрын уулзалт нэг цаг 15 минут үргэлжилсэн гэдэг нь үүний өмнө тодорхой болсон юм.
Австрийн канцлер Карл Нехаммер дөрөвдүгээр сарын 9-нд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Ерөнхий сайд Денис Шмыгал, Киев хотын дарга Виталий Кличко нартай бас уулзсан юм.