Дэлхий дахинд
Дэлхийн банк: Оросын эдийн засаг энэ онд 11,2 хувиар унана
Энэ 2022 онд өрнөдийн орнуудын хориг, дотоодын эрэлт буурснаас болоод Оросын Дотоодын нийт бүтээгдхүүн 11.2 хувиар буурна гэж Дэлхийн банк таамаг гаргаснаа Европ, Төв Азийн бүс нутгийн тухай илтгэлдээ онцолсон байна. Украинд хийж байгаа дайн, өрнөдийн орнуудын хориг нь Оросын эдийн засагт хүчтэй цохилт болж байна. Энэ онд Дотоодын нийт бүтээгдхүүн нь ингэж буурах бол дараагийн хоёр жилд ч тун бага сэргэнэ гэж илтгэлд дурджээ. Өрхийн аж ахуй ч хямралд орж урьдчилан таамаглаж байгаагаар 2.6 сая орчим хүн ядууралд орох гэнэ.
Харин оросын түрэмгийлэл, дайны хөлд өртөөд байгаа Украины Дотоодыни нийт бүтээгдхүүн 45.1 хувиар буурах юм байна.
Гэхдээ Дэлхийн банкны мэргэжилтнүүдийнхээр бол энэ таамаг Оросын цэргийн тусгай ажиллагаа хэдий үргэлжлэх, дэлхий дахины хамтын нийгэмлэгийн хариунаас шалтгаалж өөрчлөгдөж мэднэ гэжээ.
Европ, Төв Азийн бүсийг бүхэлд нь авч үзвэл “2022 онд үйлдвэрлэл 4.1 хувиар буурч, коронавирусын цар тахлаас шалтгаалсан 2020 оны эдийн засгийн уналтаас хоёр дахин илүү гарна” гэж илтгэлд онцолсон байна.