Дэлхий дахинд
“Вера маань төөрөх вий, эсвэл бид амиа алдах вий гэхээс, мөн охин маань ямар гэр бүлд төрсөн гэдгээ хэзээ ч мэдэхгүй байх вий гэхээс айж байсан”
Нуруун дээр нь нэр, утасны дугаар, төрсөн он сар өдрийг нь бичсэн хоёр настай украин охины зураг Орос, Украины дайны эмгэнэлт дүр зургийн нэг илэрхийлэл болсон. Азаар хоёр настай Вера Маковий охин болон түүний ээж Саша нар эсэн мэнд үлджээ.
Верагийн ээж охиноо алдахаас, өөрөө амь үрэгдэхээс их айсан тухайгаа ВВС агентлагт ярьсан байна. Саша Маковий Оросын цэргүүдийн суманд өртөхөөс айсандаа Киев дэх гэрээсээ явахын өмнө охиныхоо нуруун дээр эдгээр мэдээллүүдийг бичжээ. Удалгүй энэ зураг дэлхий нийтээр тархсан байна.
“Вера маань төөрөх вий, эсвэл бид амиа алдах вий гэхээс, мөн охин маань ямар гэр бүлд төрсөн гэдгээ хэзээ ч мэдэхгүй байх вий гэхээс хамгийн их айж байсан” гэжээ.
33 настай тэрээр охинтойгоо Францад очсоныхоо дараа дээрх зургийг Инстаграмдаа нийтэлжээ. Киевээс зугтах гэсэн боловч түүнд гудамжинд чухам юу болоод байгаа нь ойлгомжгүй, энд тэнд дэлбэрэлт сонсогдохоос өөр мэдээлэл алга байв. “Вера маань төөрөх вий, эсвэл бид амиа алдах вий гэхээс, мөн охин маань ямар гэр бүлд төрсөн гэдгээ хэзээ ч мэдэхгүй байх вий гэхээс хамгийн их айж байсан” гэжээ.
Өөрөө амь үрэгдвэл охинд нь ямар ч хамаатан садан үлдэхгүй байх вий гэж айсан тул үгүй ядаж интернэтээс ээжийнхээ цахим хуудсыг олоод эцэг эх нь ямар хүн байсныг харах боломжтой болно гэж бодсон байна.
Тэд Молдав, Румын, Бельгиэр дамжин, уртаас урт зам туулж, Францад очжээ. Түүний сэтгэл санаа одоогоор хүнд байгаа аж. “Вера сайн байгаа. Охин маань үүнийг ойлгоход хэтэрхий жаахан байна. Намайг сандарч, санаа зовж байгааг мэдэрдэг ч ойлгоход нялх байна” гэжээ.
Украины УНИАН мэдээллийн агентлагаас “Хэрвээ эцэг эх нь амь үрэгдвэл хүүхдүүдэд туслах боломжтой гэж үзэж украинчууд хүүхдүүдийнхээ бие дээр нэр болон бусад мэдээллийг бичиж байна” гэж мэдээлжээ.