Дэлхий дахинд
Орос бүслэлт, хоригийн бодлогоосоо татгалзахыг АНУ-д уриаллаа
Вашингтоныг гадаад бодлогодоо бүслэлт, хоригийн утгагүй бодлогоосоо татгалзахыг Москва уриалж байна гэж АНУ-д суугаа ОХУ-ын Элчин сайдын яам мэдэгджээ. Энэ тухайгаа ЭСЯ өөрийн Twitter хуудсандаа нийтэлсэн байна.
Элчин сайдын яам үүнийгээ АНУ болон Кубын хооронд дүрвэгсдийн асуудлаар хийх дээд хэмжээний уулзалтын өмнө мэдэгдээд Орос үүнд талархаж байна гэжээ.
“Яриа хэлэлцээ нь ямар ч яриа хэлэлцээргүй байснаас ямагт дээр. АНУ одоо гадаад бодлогодоо бүслэн хаах, хориг гэсэн утгагүй бодлогоосоо татгалзах цаг болсон” гэж Элчин сайдын яамны тайлбарт дурдсан байна.
ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээр Өрнөдийн орнууд Москвагийн эсрэг өргөн хэмжээний хориг тавьсны дотор эхний ээлжинд банкны салбар, өндөр технологийн бүтээгдхүүн нийлүүлэхээ зогсоосон юм. Орост ажиллаж байсан өрнөдийн орнуудын брендүүд ч гэсэн ажлаа зогсоон гарч эхэлсэн.
Кремль болохоор үүнийг урьд хожид байгаагүй эдийн засгийн дайн гэж нэрлээд байгаа юм. Үйл явдал ийм байдлаар үргэлжиллээ ч гэсэн засгийн газар нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсээр байх болно гэж Москва мэдэгдэж байгаа. Өрнөдийн энэ хоригийн хариу болгож Кремль нөхөрсөг бус харилцаатай орнуудад байгалийн хийгээ рублиэр л тооцож өгнө гэсэн шаардлага тавьсан. ОХУ-ын Засгийн газар бас хязгаарлалтын эсрэг арга хэмжээний төлөвлөгөө гаргасандаа хэдэн зуун арга хэмжээ оруулаад байна. Энэ бүхий л арга хэмжээг санхүүжүүлэхэд их няад орчим рубль шаардлагатай гэнэ.