Дэлхий дахинд
Японоос хөөгдсөн Оросын дипломатууд Токиог орхилоо
Японы Гадаад хэргийн яамны шаардлагаар тус улсаас гарч явах ёстой ОХУ-ын Элчин сайдын яам, Худалдааны төлөөлөгчийн газрын ажилтнууд дөрөвдүгээр сарын 20-ны лхагва гарагт Токиог орхилоо гэж ТАСС агентлаг мэдээлжээ.
Дипломат ажилтнуудыг суулгасан автобус ЭСЯ-ны хашаанаас оросын уламжлалт “Славянчуудын үдэлт” маршийн аянд гарч, нийслэл Токиогийн “Ханэда” нисэх буудлыг зорьсон байна. ЭСЯ-ны ауилтнууд, тэдний гэр бүлийнхэн тусгай онгоцоор Москваг зорьжээ.
Японы Засгийн газар оросын найман дипломатад персон нон грат зарлаж байгаагаа дөрөвдүгээр сарын 8-нд мэдээлсэн. Энд ОХУ-ын ЭСЯ-ны ажилтнуудаас гадна, Токиод суугаа худалдааны төлөөлөгчийн газрын ажилтнууд ч оржээ.
ОХУ-аас Токиод суугаа Элчин сайд Михаил Галузин оросын дипломатуудыг эх орноосоо гаргасны төлөө Япон улс Москвагаас хариу хүртэхгүй өнгөрөхгүй гэж мэдэгдсэн. Тэр Япон болоод хэд хэдэн орныг Оростой нөхөрсөг бус улс орнуудын жагсаалтаас гаргаснаа мэдэгдээд олон улсын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед дипломат шугамаар дэмжлэг үзүүлэх шаардлагатай хэмээн сануулсан байна.