Дэлхий дахинд
АНУ, Куба хоёр цагаачдын асуудлаарх яриа хэлэлцээрээ сэргээлээ
Өнөөдөр Вашингтонд болох цагаачдын асуудлаарх АНУ, Кубын хэлэлцээрт кубын төлөөлөгчдийг Гадаад хэргийн дэд сайд Карлос Фернандес де Коссио тэргүүлнэ гэж Эрх чөлөөний арлын гадаад бодлогын байгууллагын мэдэгдэлд дурдсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр Жо Байден сонгогдсоноос хойш Куба, АНУ-ын өндөр албаны хүмүүсийн хэмжээн дэх хэлэлцээр болж байгаа нь энэ.
АНУ-ын хилийн албаны мэдээлснээр бол өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас энэ оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд 46 мянга орчим куба хүн АНУ-д нэвтрэх горьдлоготойгоор америк-мексикийн хил дээр ирсэн гэнэ. Үүний зэрэгцээ оны эхнээс 1680 хууль бус цагаач АНУ, Мексик, Багамын болон Каймановын арлуудаас Куба руугаа буцсан байна. Бас 40 мянган куба хүн АНУ-аас албадан гаргах шүүхийн шийдвэр хүлээж байгаа гэнэ.
Гаванад суугаа АНУ-ын ЭСЯ өнөө хүртэл кубын иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэхгүй байгаагаас куба иргэдийн хувьд АНУ-д нэвтрэх нь ердөө хууль бус арга хэвээр байгаа юм.
Кубын засгийн газар болохоор таван жилийн туршид жил бүр 20 мянган куба хүнд АНУ-д нэвтрэх виз олгох тухай хоёр талын цагаачлалын хэлэлцээрийг зөрчиж байна хэмээн Вашингтоныг буруутгаж байгаа юм.