Дэлхий дахинд
Финлянд, Швед улс зэрэг NATO-д элсэх хүсэлтэй байгаагаа зарлахаар бэлтгэж байна
Финлянд, Швед улс тавдугаар сард нэгэн зэрэг NATO-д элсэх хүсэлтэй байгаагаа зарлахаар бэлтгэж байна гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Скандинавын хоёр улс цэргийн хувьд эвсэлд нэгддэггүй. Гэхдээ Орос Украин руу довтолсон нь эвсэлд нэгдэж, хамгаалалтад орох олон нийтийн дэмжлэгийг нэмэгдүүлэв.
Финлянд, Шведийн удирдагчид тавдугаар сарын 16-нд уулзаж, NATO-д элсэх хүсэлтээ гаргахаар төлөвлөж байна гэж Финляндын “Iltalehti” сонин бичжээ.
Финляндын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто тайлбар хийхээс татгалзсан ч хоёр улс ижил сонголт хийвэл нөхцөл байдал дээрдэнэ гэсэн байр сууриа давтан “Reuters” агентлаг мэдээлэв.
Шведийн шар хэвлэл “Aftonbladet” эвсэлд нэгдэх хүсэлтээ Финлянд, Швед нэгэн зэрэг мэдэгдэл хийнэ гэж итгэж байгаагаа мэдэгдэв. Өргөдөл гаргах явцад АНУ, Их Британи Шведэд цэргийн оролцоогоо нэмэгдүүлж, улс төрийн хүчтэй дэмжлэг үзүүлэхээ амласан гэж эх сурвалжаас иш татан дурджээ.
Финлянд, Швед хоёрыг NATO-д элсүүлбэл Балтийн тэнгист цөмийн зэвсгийн хүч нэмэгдэнэ гэж Орос анхааруулсан.