Дэлхий дахинд
Европт автомашины асуудал үүснэ гэнэ
Хүн амын орлого, эрэлт хэрэгцээ унаж байгаагаас болоод Европт авто машины зах зээлд асуудал үүснэ хэмээн Америкийн санхүүгийн Bank of America нэгдэл урьдчилан таамагласныг Bloomberg эх сурвалжаас аван дамжуулжээ.
“Украинд болж байгаа үйл явдлаас болоод сэлбэг хэрэгсэл дутагдан, үйлдвэрлэл зогссоноор автомашины нийлүүлэлт хязгаарлагдаж, борлуулалтыг сэргээх явдал саатах болно” гэж Bloomberg Intelligence-ийн шинжээч Майкл Дин мэдээлсэн байна.
“Өнөөгийн инфляцийг нөхөн санхүүжүүлэхийн тулд автомашины үнэ 5-10 хувь өсөх бол, цахилгаан машины үнэ 10 хувь өсөх ёстой болно” гэж Bank of America-ийн шинжээч өөрийн таамагтаа бичжээ. “Хэрэглэгчдэд тусч байгаа дарамт ингэж өсч байгааг тооцох юм бол энэ бодлогоос татгалзахад хүргэнэ” гэж шинжээчид хэлсэн байна.
Европын зах зээлд автомашины борлуулалт есөн сар дараалани унаж байгаа бол ялангуяа суудлын шинэ машины борлуулалт Украины нөхцөл байдлаас болоод үйлдвэрлэл зогссоноор гуравдугаар сард 1,13 саяар буюу 19 хувь буурсан байна.
Хагас дамжуулагч, бусад сэлбэг хүрэлцээгүй нь автомашины үйлдвэрлэллд сөргөөр нөлөөлж байгаа юм. Үйлдвэрлэгчид 2022 оны эхний улиралд нөхцөл байдал сайжирна гэж тооцож байсан ч Украины хямралаас болоод шинэ машины борлуулалт 11 хаувиар унаад байгаа юм.