Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Дэлхий дахинд

ӨЛСГӨЛӨН, ХАМРАХ ХҮРЭЭ БА ХАМГИЙН ЭМЗЭГ ОРНУУД

Нийтэлсэн

-

Коронавирусын цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл дуусч амжаагүй байхад ОХУ-ын зүгээс Украин руу дайрч цэргийн ажиллагаа эхлүүлсэн нь дэлхийн олон оронд хүнсний хомсдол үүсч эхлээд одоо бүр  өлсгөлөнгийн эхний шатанд хүргэж байна. Дэлхийн тэргүүлэх хэвлэлүүд өнөөдөр “өлсгөлөн”, “өлсөх” гэсэн үгийг хэрэглэж дэлхий дахинд тун удахгүй  энэ аюул нүүрлэхийг анхааруулан бичиж байна.

Дэлхий дахины 2022-2023 оны өлсгөлөн

АНУ зэрэг хөгжингүй орнууд аймшигт үйл явдал ойртож байгаа талаар мэдэгдэх боллоо. АНУ-ын сенатч Жони Эрнст Fox Business хэвлэлд өгсөн ярилцлагадаа манай дэлхийд “өлсгөлөн” нүүрлэж байна гэсэн бол сенатч Кори Букер хэдэн арван сая хүн “өлсгөлөнгийн улмаас үхэх” аюулыг бид тун удахгүй үзэх болно гэжээ. “Хэдэн арван сая хүн, сая сая хүүхэд өлсгөлөнгөөс болж үхэхээс сэргийлэхийн тулд дэлхий даяар хүнсний тусламж үзүүлэх ажлыг онцгой авч явуулах шаардлагатай” гэж Нью-Жерси мужийн ардчилагч сенатч Кори Букер Reuters агентлагт мэдэгдэж байна.

Ерөнхийлөгч Жо Байден ч АНУ-д хүнсний хомсдол нүүрлэх нь “бодит зүйл” боллоо гэжээ. Үүнээс гарах ганц найдлага нь Украин дахь дайныг зогсоох явдал гэж тэр хэлж байна. Харамсалтай нь энэ нь ойрын үед бодит зүйл болж чадахгүй бололтой. Орос цэргийн хүчээ Киевээс татаж, Зеленскийд бага дарамт үзүүлэн, энхийн хэлэлцээр хийх тохиролцоонд хүрэх ганцхан арга зам байгаа. Гэхдээ Владимир Зеленский Fox News-т өгсөн ярилцлагадаа  дайнд ялахаас илүү багахан тохиролцоог хүлээн авахгүй гээд мэдэгдчихсэн.

Өлсгөлөнгийн эхний цохилт Сомалид

Тэртэй тэргүй өнөөдөр  сая сая хүн хүнсээр гачигдсаар байна. Хамгийн түрүүнээ Сомали “өлсгөлөн хэдийнээ эхэлчихлээ” гэж анхааруулж эхэллээ. Эднийд 2010-2011 онуудад 250 гаруй мянган хүн өлсгөлөнгөөр амь үрэгдсэний 133 мянга нь тав хүртэлх насны хүүхэд байсан. Донор орнууд хүмүүнлэгийн төлөвлөгөөний дагуу Сомалид 1,5 тэрбум ам.доллар хуваарилж, тус улсын хүмүүнлэгийн хэрэгцээнд шаардлагатай зүйлсийн дөрвөн хувийг л өгч байлаа. Гэтэл коронавирус тус улсын олон айл өрхийг нэрвээд байтал Украины хямрал инфляци, эрчим хүч, хүнсний үнийн өсөлт дагуулан улам хүндрүүлээд байна. Энэ улс хэрэгцээт улаан буудайнхаа 90 хувийг өнөөдөр дайн хийж байгаа Украин, Оросоос авдаг.

Эцэст нь хэлэхэд Африк тивд 13 сая хүн хэдийнээ өлсгөлөнд нэрвэгдээд байна. Эфиопи гэхэд л  улаан буудайнхаа 40 хувийг, Кени 30 хувийг  Орос, Украинаас авдаг юм шүү дээ.  Харин Сомали 90 хувийг энэ хоёр улсаас авдаг.

Йеменд мөн ялгаагүй өлсгөлөн улам хурдтай өсч байна

Тэртэй тэргүй дотооддоо дайн самуунтай байгаа Йеменд хүнсний хомсдол улам нүүрлэж байна. Саяхан нэгэн иргэнээс авсан ярианд гэр бүл нь “яг л шоргоолж шиг хооллож байна” гэжээ. Шинжээчид дэлхий дахинд түүхэн их өлсгөлөн нүүрлэж байна хэмээн анхааруулсаар байна. Дэлхий даяар хүнс хуваарилахад садаа болж байгаа олон хүчин зүйлийн нэг нь л Украин дахь дайн.

Перуд түлш, хүнсний бүтээгдхүүний үнэ эрчмтэй өсч бүх нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн дагууллаа. Энэ улсад өрнөж үргэлжилсээр байгаа бүх нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн яг л Украины мөргөлдөөн дайн шиг дэлхий дахины зах зээлд нөлөөлж байна. Олон нийт эхлээд түлшний үнийн өсөлтийг эсэргүүцэж байсан бол энэ нь улам өргөжин тэлж, засгийн газрын эсрэг марш болж зам хааж эхэллээ. Энэ эмх замбараагүй байдлын үеэр хүний амь үрэгдэж байгаа ч эсэргүүцэгчид улсынхаа  гол гол замуудыг хаажээ.

Афганистаны өлсгөлөнгийн хямрал

Олон жилийн дайны хөлд байгаад одоо сэргэж амжаагүй байгаа  Афганистаны хүн амын 95 хувь нь хангалттай хүнс хоол авч чадахгүй байна. Тус улс өмнө нь ч  өлсгөлөнгийн хямралд нэрвэгдэж байсан улс. Хорин жилийн өмнө ч энэ улсад өлсгөлөн нүүрлэж хүмүүс өвс ногоо зулгаан идэж байсан. Сүүлийн арваад жил ган болж хуурайшсан, дээр нь  хахир хүйтэн өвөл, талибууд засгийн эрхэнд гарсны дараах эдийн засгийн уналт зэрэг нь хүнсний хомсдолд хүргэж хүн амын 95 хувь нь хангалттай хооллож чадахгүйд хүрээд байна. Урьд өмнө нь ийм зүйлийг бид харж байгаагүй л дээ.

АНУ дахь өлсгөлөн, баячууд уйлж байна

Дэлхийн тэргүүлэх хөгжилтэй орон АНУ-д хэзээ ч өлсгөлөн нүүрлэж байгаагүй, өнөөдөртөө хэн ч өлсөөгүй байгаа  ч амьдралын өртөг аймшигтайгаар өсч байна. Bloomberg-ийн тооцоолсноор америкийн дундаж гэр бүл өнгөрсөн жилийнх шигээ түвшинд хооллохын тулд  зарцуулж байснаасаа одоо 5200 доллар илүү зарцуулж байна гэжээ. “Инфляци америкийн дундаж айл өрхөд өнгөрсөн жилийнхээ хэрэглээний сагсыг худалдан авахад өмнөхөөсөө 5200 ам.доллар буюу сард 433 доллар илүү зарцуулахад хүрч байна” гэж Bloomberg Economics бичжээ.

Яг өмнө нь авч байсан шигээ хэмжээний хүнс бүтээгдхүүн худалдан авахад сар бүр 433 доллар нэмж төлөх нь орон сууцтай, ширээн дээрээ хоолтой байж үр хүүхдээ тэжээхийн  төлөө тэмцэж байгаа айл өрхийн хувьд асар их мөнгө, байж боломгүй зүйл. Америкийн иргэдийн олонхийн хувьд ертөнцийн нөгөө өнцөгт юу болж байгаа нь хамаагүй, ганцхан өөрийн нь улс оронд хүнсний хомсдол улам өсч байгаа нь асуудал болж байна.

Дэлхий дахины нөхцөл байдал

Дэлхий дахины хүнсний хөтөлбөрийн газар “өнөөдөр 285 сая хүнд өлсгөлөн заналхийлж байна” хэмээн анхааруулж байна. Дэлхий дахины хүнсний хөтөлбөрийн тэргүүн, Өмнөд Каролина мужийн амбан захирагч асан Дэвид Бисли дэлхийн хүнсний нөөц хэдийнээ аюулын ирмэгт ирээд байна гэж хэллээ.

“Украинаас бид хуурай хүнсний 50 хувийг л авсан, Йеменд найман сая хүнд зориулж өгөх хүнсний 50 хувийг танасан, Нигерт 50 хувь, Чадад 50 хувийг л өгсөн. Гэтэл 50 хувь чинь нийт хэрэгцээтэй харьцуулахад юу ч болохгүй шүү дээ” гэж Бисли хэлжээ.

Энэ хооронд тээвэр логистикийн хүндрэлээс болоод хүнс хүргэлтийн сүлжээний  нөхцөл байдал улам дордож байна. Судалгааны Susquehanna Financial Group-ийн хийсэн судалгаагаар захиалга, нийлүүлэлтийн хоорондох хугацаа зөвхөн гуравдугаар сард гэхэд хоёр өдрөөр нэмэгджээ.

Дэлхий дахины нэгэнт бий болгосон тогтолцоо хаа сайгүй нуран унаж, та бид эдийн засгийн асар том тэсрэлтийн цаг үетэй тулгарлаа. Юун түрүү  ядуу орнууд нэрвэгдэнэ. Ямарч гэм зэмгүй сая сая хүн өдөр тутмын хэрэгцээт хүнс хоолоор гачигдаж, энэ тоо өдрөөс өдөрт улам өссөөр байна. Танай гэр бүлд өнөө орой хүн бүр цадахуйц  идэх хоолтой байгаа бол та, танай гэр бүл талархахаас яах вэ, та үнэхээр азтай хүн юм.

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 15-30 см-ийн зузаан цас орж, 80км/цагийн хурдтай цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна.
Тус бүсийн удирдлагаас оршин суугчдыг шаардлагагүй үед холын замд гарахгүй байхыг уриалж, урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.
Нутгийн зарим хэсгээр -10 хэмд хүрч хүйтрэх, цас, бороо холилдон орж, авто тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа аж. Энэ нөхцөл байдал ирэх бямба гараг хүртэл үргэлжилнэ гэж мэдээллээ.
Тус бүс нутгийн өвлийн улирлын дундаж хэм нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд -15 хэмд хүрч хүйтэрдэг байна.
Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

Нийтэлсэн

-

Нийтэлч

Испани улсын Ерөнхий сайд Педро Санчис үерийн гамшигт үзэгдэлд өртөөд байгаа Валенциа хотыг сэргээн босгох үйл ажиллагаанд 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Тус хот нь өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар бороо орж, түүхэнд бүртгэгдэж байгаагүй үерийн гамшигт үзэгдэлд өртөж, 200 гаруй иргэн амь насаа алдсан. Үүний зэрэгцээ олон мянган иргэний болон аж ахуйн нэгжийн барилга байгууламж үерийн усанд автаж их хэмжээний хохирол учруулсан юм.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын хор уршгийг арилгах арга хэмжээнд 10.6 тэрбум еврогийн мөнгөн тусламж шаардлагатай байгаа талаар мэдээлсэн байна.
Өнөөдрийн байдлаар гудамж талбайд овоорсон лаг шавар, хог хаягдлыг цэвэрлэхэд 500 сая еврогийн үнэ бүхий тусламжийн багц, 200 сая өврогийн мөнгөн тусламжийг хөдөө аж ахуй эрхлэгчдэд үзүүлээд байгаа аж.
Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Испани улсын Валенсиа мужид өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар борооны улмаас үер бууж, 210 гаруй хүн амь насаа алдаж, 95 хүн ор сураггүй болсон талаар мэдээлсэн.
Үерийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан олон мянган айл өрх болон аж ахуй нэгж, байгууллагад цэвэрлэгээний ажилд тусламж үзүүлэхээр бусад хотуудаас сайн дурын ажилчид, найз нөхөд, оюутан залуус цугларсан байна.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад3 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм3 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд3 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм3 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм3 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм3 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр4 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр4 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр4 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм4 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр5 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр5 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм5 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм5 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм6 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим