Дэлхий дахинд
Ирээдүйнхээ төлөө өнгөрсөн түүхээ мэддэг байх ёстой
ОРОС МОнголын харилцааг бэхжүүлэх нь зүйтэй
“Өнөөдөр дэлхий дахинд юу болоод байна вэ. Болж буй бүхний гол эзэн, үнэн зөв, хэн хэний талд байна вэ” гэх тухайд эгэл жирийн иргэдийн байр суурийг сонирхлоо. Жинхэнэ монгол эрээс ч асуулаа. Үнэн хэрэгтэ дэлхий дээр юу ч болж байсан жирийн иргэд л учрыг нь хамгийн сайн ойлгодог, мэдэж байдаг. Энэ үүднээс жирийн нэг монгол хүн би Монгол-Оросын харилцааны өнгөрсөн, одоо, ирээдүйг өөрийнхөөрөө дүгнэснээ сонирхуулья.
Манай хоёр улс үеийн үед хамтран ажиллахыг эрмэлзэж, найрсаг харилцаатай явж ирсэн. Үргэлж ийм байсан цаашид ч ийм байна гэдэгт итгэлтэй байна. XIX зууны эхэн үеийн Монголын нийслэл Өргөө хотноо Оросын эзэнт хааны төлөөлөгч суух болсон нь хоёр улсын улс төрийн харилцааны үндэс болсон. Харин хамтын ажиллагаа улам бүр нягтарч, үр өгөөжөө өгсөн нь Монгол Улс социалист орон болсноор эхэлсэн билээ. Тэртээх 1920 оны хувьсгалын дараа Монголын ард түмэнд улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулахад Зөвлөлт Оросын дэмжлэг юунаас ч илүү чухал байсныг энд онцлон тэмдэглэх ёстой болов уу. Монгол, Зөвлөлт хоёр хамтын ажиллагаа бүх салбарт харилцаагаа бэхжүүлж, Зөвлөлт засаг цэргээ илгээж БНМАУ-ын шинэ армийг байгуулахад тусалсан.
Үүний дараа Халх голд болсон шийдвэрлэх үйл явдлын үед ЗХУ тусалснаар хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа улам бэхжсэн. Тэр амаргүй үед Улаан арми манай газар нутаг, хилийг хамгаалалцаж, орос цэргүүд Монголын ард түмний сайн сайхан амьдралын төлөө амь биеэ хайрлалгүй тулалдаж дайсныг бут цохьсон түүхтэй. “ Агтны хариу жилдээ, аяганы хариу өдөртөө” хэмээх өвгөдийн мэргэн үг байдаг. Хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшид хэмээн ялгалгүй бүгдийг хайр найргүй хороож байсан хэрцгий фашистуудын эсрэг дэлхийн II дайн эхэлсэн өдрөөс л монголчууд Зөвлөлтийг ард түмнийг дэмжсэн. Амаргүй он жилүүдэд монгол хүн бүр чадлаараа тусалж морь, дулаан хувцас, мах зэргийг илгээн хөршдөө тусалсан билээ. Энэ дайнд Улаан Арми ялалт байгуулсан. Оросын ард түмэн ч хүнд,хэцүү үед тусалж байсан Монголын ард түмний тусыг мартаагүй. Тиймээс Ялтад болсон Черчиль, Рузвельт, Сталин нарын уулзалтын үеэр Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөр гэсэн шаардлага тавихад хэн ч эсэргүүцээгүй. Ингэж л Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхтэй.
Мөн түүнчлэн 1960-аад онд манай оронд аж үйлдвэрийн салбар идэвхтэй хөгжихөд ЗХУ голлох үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, 1957 оны хоёр улсын байгуулсан гэрээний дараа энэ ажил улам эрчтэй урагшилж, ЗХУ шилдэг мэргэжилтнүүдээ илгээхийн сацуу монголчуудыг сурган мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэсэн. Тухайн үед ЗХУ ч, Эдийн засгийн хамтын нөхөрлөлийн байгууллага (СЭВ) ч Монголд хөрөнгө оруулалт хийсний үр дүнд 150 гаруй үйлдвэрийг барьж, байгуулж чадсан юм. Дэд бүтэц, сургууль, хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, хорооллууд гээд Зөвлөлтийн оролцоотойгоор баригдсан эдгээр байгууламжууд өнөөдөр ч ашиглагдаж буй. Эдгээр чухал байгууллагуудын нэг УБТЗ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр бөгөөд эдгээр нь улсын төсвийг нуруундаа үүрч явдгийг хэн бүхэн мэднэ. Энэ байгууллагуудад ч ЗХУ тасралтгүй хөрөнгө оруулсаар ирсэн. Тухайн үеийн систем мөнхөд байх мэтээр бодож байсан үе. Тэр үед морь унасан монгол хүн капитилизмыг алгасч буйг дүрсэлсэн зургийг хаанаас ч олж харж болохоор байв. Зурагт өгүүлсэнчлэн Монгол Улс зах зээлд оролгүйгээр шууд хөгжлийн шинэ үе рүү хөл тавьсан. ЗХУ задарч, Эдийн засгийн хамтын нөхөрлөлийн байгууллага, улсын төлөвлөгөөт эдийн засаг үгүй болсны дараа социализмын үед баригдсан үйлдвэрүүдийг зохион байгуулалттайгаар хувьчлал нэрийн дор устгаж үгүй хийсэн. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр маань гэхэд л зах зээлд шилжсэн мөчөөс саалийн үнээ болж хувирсан. “Эрдэнэт” үйлдвэр бол яахын аргагүй улс орныг тэжээгчээс гадна хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааны бэлэгдэл билээ. Өдгөө тус үйлдвэр 100 хувь манай улсын өмч болсон. УБТЗ-ыг дурдах нь зүйтэй. Энэ том төсөл нь 1949 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд түүнийг улс доторхи улс ч гэдэг. БНМАУ-ын дэд бүтцийн үндэс, ирээдүйд үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурь болсон гавъяатай гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Монгол, Орос хоёр өргөн хүрээнд нягт хамтран ажиллаж он жилүүдэд шинээр баригдах үйлдвэрүүдэд ажиллах боловсон хүчний асуудал шийдчихсэн байсан бөгөөд энэ нь улс орны хөгжилд том түлхэц болсон нь ойлгомжтой. БНМАУ-ын сэхээтэн, инженерүүд бүгд орос хэл эзэмшсэн байсан бөгөөд шинжлэх ухааны салбар ч Зөвлөлтийн жишгээр хөгжсөн. Харамсалтай нь зах зээлд шилжсэн үеэс шинжлэх-ухаан техникийн нөөц нь ач холбогдлоо алдчихаад байгаа. Тухайлбал, 1990-ээд оноос барууны сургалтын стандартыг хуулбарласнаар зөвлөлтийн сургалтын системийг үгүй хийж орхисон. Орост боловсон хүчин бэлтгэх асуудал Засгийн газрын буюу Путины гэгддэг тэтгэлгийн хүчээр тасарсангүй өнөөдрийг хүрч Оросын их, дээд сургуульд монгол залуус суралцсаар байна. Ийн явсаар 2019 онд Орос, Монголын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулснаар шинэ боломжууд бий болов. Уг гэрээний хүрээнд хоёр улсын Засгийн газрын хоорондох худалдаа-эдийн засгийн арав гаруй гэрээг үзэглэсэн. Эдгээр баримт бичгүүд нь хоёр орны цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох буй за. Мөн Орос, Монгол, Хятадын гурван талын хэлэлцээ, “Сила Сибири-2” хийн хоолойн төсөл бий. Түүний албан ёсны нэр нь “Союз-Восток” бөгөөд энэ нь улс орнуудыг хөгжих шинэ боломжийг нээж өгөх нь дамжиггүй. Харин эрх баригчид маань гэрээ байгуулсан талаар ярихаас хэтрэхгүй байна. Иймэрхүү үйлдэл нь эдийн засгийн хөгжилд чөдөр тушаа болох нь мэдээжийн асуудал. Дашрамд дурдахад өнөөдөр Монгол, Оросын аль аль нь Хятадын тал санаачилга гаргана гэсэн хүлээлттэй байгаа. Тиймээс монголчуудын хувьд ихэд чухалд гэгддэг, хятад барааны үнэд цохигдсон Оросын өргөн хэрэглээний барааны импортыг нэмэгдүүлэхэд анхаарах нь зүйтэй. Оросын зах зээл дээр Монголын бараа бүтээгдэхүүн бараг байхгүй, сурталчилгаа маркетингийн ажил ч бараг хийгдэхгүй байгаа. Хоёр улс ирээдүйтэй бөгөөд үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх цаг болжээ.
Үнэн хүчтэй!
Одоо монголчуудын Орост хандах хандлагын талаар ярилцья. Дэлхий даяараа ялангуяа барууны хэвлэл, олон нийтийн сүлжээгээр оросуудыг муулсаар байна. Барууны хэвлэлүүдийг Монголд ямар ч хяналтгүйгээр нэвтрүүлдэг. Харамсалтай нь Орос болон оросуудыг үзэн ядах сурталчилга явагдахын хажуугаар барууныг дэмжсэн мэдээллийг түгээсээр. Иймэрхүү мэдээлэл түгээгчдийн дуу хоолой тасрахгүй байгаа хэдий ч монголчууд угаасаа оросуудад эерэг ханддаг хэвээр. Энэ нь ямар шалтгаантай вэ?
Нэгдүгээрт, Монгол ЗХУ-тай хамтран ажилласны хүчинд тусгаар тогтнолоо баталгаажуулж чадсан. Монголчуудын дийлэнх нь Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтдаг байсан бусад орнуудын адил Орос болон оросын соёлд эерэг ханддаг гэдэгтэй хэн ч маргахгүй.
Гэвч сайны хажуугаар саар гэдэгчлэн барууны орнуудтай холбоотой ашгийн бус байгууллагаар дамжуулан сөрөг нийтлэлүүдийг гаргасаар байна. Үүний нэг жишээ гэвэл тусгаар, бие даасан бодлоготой шинэ Монголыг байгуулахад ЗХУ-ын гүйцэтгэсэн үүргийг гуйвуулсаар байгаа явдал. Иймэрхүү мэдээллийг баруунаас санхүүжүүлэгч байгууллагаар дамжуулан цацдаг. Ингэхдээ үнэнээс гуйвуулж, янз бүрээр чимж бичдэг. Ингэхдээ бүр “барууны либерал” маягийн шүүмжлэлийн байр сууриас хандан түүхэн үнэнийг гуйвуулж, ЗХУ-ын гүйцэтгэсэн үүргийг үгүйсгэх нь бий. Улсынхаа үнэн түүхийг мэддэг монголчууд үүнтэй санаа нийлдэггүй.
Энэ бүхнийг эсэргүүцсэн шүүмжлэлийг ах дүү Зөвлөлтийн ард түмэнд үргэлж талархаж явдаг ахмадын амаас хамгийн их гардаг бөгөөд тэд энэ үзлээ үр хүүхдүүддээ ч хэлж ярьж өгдөг.
Хоёрдугаарт, дийлэнх монголчуудын хувьд Орос, ЗХУ гэдэг нь ижил утгатай бөгөөд зөвхөн сайн сайхнаар дурсдаг.Тэртээ 1990-ээд онд Орост болсон өөрчлөлтийг олигари-либералуудын хийсэн хэмээн үздэг. Өдгөө Украинд явуулж буй тусгай ажиллагааны талаар “энэ бол нэг л биш , олон улсын хэвийн харилцаанаас хазайсан хэрэг” гэнэ. ОХУ болон В.Путины тэвчээр алдарсны илэрхийлэл гэх хүмүүс ч бий. Оросын шийдвэр, буруу ойлголтыг удалгүй залруулж өгнө хэмээн зарим нь найдна. Харин үлдсэн нь Орос барууныхны аманд багтахгүй хэмээн өөрийн аж үйлдвэрүүдийг сэргээх цаг ирсэн. Орос ч ингэж чадна, барууны нөлөөнөөс гарна гэсэн байр суурьтай иргэд ч бий. Украинд явуулж буй тусгай ажиллагааны талаархи янз бүрийн мэдээлэл нь Монголын нийгмийн санаа бодлыг хордуулж байгаа хэдий ч энэ нь Оросын ард түмэнд хандах хандлагыг өөрчилж чадахгүй. Ер нь барууныхны Украин болон барууныхны талаархи цацаж буй худал мэдээлэлд амархан автахаар. Эрх баригчид энэ талаар ямар нэгэн тайлбар хийхээс татгалзаж байгаа нь ард иргэдийн дунд янз бүрийн үзэл бодлыг түгээхэд хүргэж байна гэдгийг хэлмээр байна. Үүний нэг тод жишээ шоронд хоригдож байсан Ардчилсан намын Э.Бат-Үүл. Тэрбээр нэр хүнд олж авахын тулд Украиныг өмөөрч өлсгөлөн хүртэл зарласан.
Гуравдугаарт, Монголд бүх хүн тэгш эрхтэй, үзэл сурталд автаагүй ардчилсан нийгмийг байгуулахдаа шинэ зорилтыг оновчтой тодорхойлж чиглэл гаргаж өгсөнгүй . Бүх нийтээрээ барууны үзэл баримтлалыг шүтсэн, либерализмд чиглэсэн үзэлд автаж, тэр хөгжлийн бодлого нь ахмад үеийнхний байр суурьтай зөрчилдсөн. Зөвхөн баяжих гэсэн сэтгэлгээ ард түмнийг амин хувиа бодсон хэрэглэгч болгож, өөрийгөө хөгжүүлэх сэтгэлийг үгүй хийн, хүнийг хэрэглэгч болгосон. Иймэрхүү үзэл баримтлалтай нийгэм хойд хөршөө сонирхохоо болиход хүргэсэн. Дэлхийн глобалчлал аажмаар үгүй болж олон талт бодлоготой, олон төвтэй, янз бүрийн хувилбар бий болсон өнөө үед өөрийн сонголтоо хийх амаргүй үе бидний өмнө тулгараад байна.
Хамгийн гол нь монголчууд оросуудад үргэлж ахан дүүс шиг хүндэтгэлтэй хандсаар ирсэн, хандаж ч байгаа. Ахуй амьдралдаа хүртэл хэрэглэсээр ирсэн, засвар авдаг техникийг “орос чанар” гэнэ. Нийгэм, соёл-боловсролын хувьд ч орос, зөвлөлтийн сонгодгийг өндрөөр үнэлнэ. Европын сонгодог боловсролыг оросууд авчирч, Европын соёлыг оросын болон Зөвлөлтийн мэргэжилтнүүд түгээж, спортын салбарт гаргаж буй амжилт нь ЗХУ-ын үед тавигдсан үндэс суурь хэмээнэ. Манай ард түмэн энэ бүхнийг мартаагүй, үнэлдэг бөгөөд цаашид улам хөгжүүлнэ. Үүний нэг жишээ нь манай тамирчин оролцоогүй тэмцээн болвоос оросуудыг дэмждэг нь бодит амьдрал дээрх баримт. Энэ нь маш ихийг илтгэж байгаагийн нэг илэрхийлэл. Бид бие биеэ ах дүү мэтээр хүлээж авдаг ийм ойр дотно харилцаа өөр хаана ч байхгүй. Учир нь бидэнд булаацалдах юм гэж үгүй, үргэлж бие биедээ тусалсаар ирсэн. Дашрамд дурдахад, өдгөө ОХУ нь яг одоо маш том улс төрийн өөрчлөлттэй нүүр тулсан бөгөөд хамтран ажиллах давуу тал нь хоёр улсын харилцаанд эерэгээр нөлөөлнө. Өдгөө өрнөж буй үйл явдал дэлхийг хоёр туйлд хуваахад хүргэж байгаа тул хамтын ажиллагааны дараах чиглэлүүд илүү их анхаарлаа хандуулмаар байна.
Хүмүүнлэгийн салбарт дахь хамтын ажиллагаа нь бидний харилцааг бэхжүүлэхэд хамгийн ихээр нөлөөлөх бөгөөд огтлолцлын цэг хэмээн нэрлэж ч болно. Түүх соёлын салбарын солилцоо, архивын материалуудыг нээлттэйгээр солилцох хэрэгтэй. Оросын талаас энэ чиглэлийн хамтын ажиллагаанд маш их тусламж үзүүлнэ. Мөн соёл, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааг сэргээх шинэ эрин болно. Ингэж л Оросын зөөлөн хүчний бодлогыг улам бүр идэвхжүүлэх боломжтой юм. Ямар нэгэн таамаг дэвшүүлэлгүй шууд хэлэхэд, урлаг соёл тэр дундаа спорт, кино урлаг, соёлын салбар дахь бүх солилцоо Оросыг улам бүр татах болно. Ийм татах хүч үр өгөөжтэй хамтын ажиллагааны үндэс суурь болох юм.
Ирээдүйд гарах өөрчлөлтын эхний шинж гэвэл Орос манайхыг “жийрэг” улс гэсэн байр сууриа эргэн нэг харах явдал. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд улс төрийн хүсэл эрмэлтэй байхад л хангалттай. Удахгүй томоохон өөрчлөлт гарна гэдгийг олж харахын сацуу үүсээд буй нөхцөл байдал бидний хойд хөрштэйгээ харилцах стратегийн харилцааны үндсэн зарчмыг өөрчлөхгүй л болов уу.
Өнөөдөр Украинд өрнөж буй үйл явдал барууныхан олон жилийн туршид зохион байгуулалтай, чимээгүй Орос Украины хооронд муудалцуулахаар өдөөн хатгах ажиллагаа явуулсны үр дүн. Энэ шийдвэрлэх мөч өнгөрсний дараа Орос хөгжлийн шинэ замыг сонгож, АНУ болон Европын хүчээр тулгаж байсан либерал-олигархуудын нөлөөнөөс сална. Орос анх удаагаа шударга үнэн, бүрэн бие даасан тусгаар тогтнол, өөрийн хөгжлийн ирээдүйн төлөө тэмцэж байгаа юм биш. Түүхийг эргэн харваас үнэн шударга үргэлж ялсаар ирсэн. Манай хоёр ард түмэн эхнээсээ бие биедээ шударга хандаж ирсэн бөгөөд тиймээс бидний харилцаа ч бат бэх, цаашид энэ хэвээр үргэлжлэх болно. Нацизмын эсрэг тэмцэж буй хүн бүрт үүнийг уламжлахыг хүснэ.