Дэлхий дахинд
Вакцин хийлгэх нь тухайн хүнийн сайн дурын асуудал. Хүүхдэд бүүстэр тун хийж эхэлнэ
Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос КОВИД-19-ийн цар тахал намжсан уу, иргэд вакцин хийх ажил үргэлжлэх эсэхийг энэ үеэр тодруулсан юм.
Тэрээр “Коронавирусийн вакцины нөөц хангалттай бий. Манай улс КОВИД-19 цар тахлын үед нийтдээ есөн цаг орчим хүн тун вакцин худалдан авсан. Өнөөдрийн байдлаар сая орчим тун Фпайзер вакцин, 800 мянган тун Синофарм вакцины нөөц байна. Синофарм вакцины хугацаа 2023 оны гуравдугаар сард дуусна. Фпайзер компаниас зориулалтын нөхцөлд хадгалж байгаа вакцины хугацааг дахин сунгасан. Манай татан авсан нөөц арваннэгдүгээр сар хүртэл асуудалгүй.
Бид вакцины идэвхжүүлэлтийг өдөр бүр хийсээр байгаа. Хүн амын дунд тархалт буурч, амьдралын хэвийн хэв маягтаа шилжсэнээс хойш олон нийтийн дунд тайвшрал бий болж, вакцинд хамрагдалт буурсан. Энэ зуны хувьд Монгол Улсад ирж байгаа гаднын жуулчдад үнэ төлбөргүй вакцин хийнэ. Гэхдээ цар тахал дэлхийн дахин намжаагүй, ирэх намар нөхцөл байдал хэрхэхийг хэн ч таашгүй байна. Манай урд хөршийн нөхцөл байдал амаргүй,тархалт өндөр хэвээр л байна. Тиймээс хүн амын дунд вакцины V дахь тун, хүүхдүүдэд бүүстэр тун хийлгэхийг уриална. Удахгүй хүүхдэд бүүстэр тун хийх тухай захирамж гаргаж, зарлана. Вакцин хийлгэх нь тухайн хүнийн сайн дурын асуудал. Ер нь дэлхийн зарим улс орон аль хэдийн хүүхдүүдэд бүүстер тун хийгээд эхэлсэн” гэсэн юм.