Дэлхий дахинд
Эх орны дайны ахмад дайчид цөөрсөөр л
Энэ 2022 оны гуравдугаар сарын 26-ны байдлаар ОХУ-д Аугаа их Эх орны дайнд шууд оролцож фронтод тулалдаж явсан 66 мянган ахмад дайчин амьдарч байна гэж Оросын Хөдөлмөрийн сайд Максим Топилин мэдээлжээ. Үүн дээр ахмад дайчинд тооцдог ар талд хөдөлмөрлөсөн, Ленинградын бүслэлтэд байсан, фашистын хорих лагериудад хоригдож байсан хүмүүсийг оролцуулбал нийт нэг сая хүн амьд сэрүүн байгаа юм байна.
Энэ тоо олон уу, цөөн үү гэсэн асуулт гарч байна. Шууд байлдаанд оролцсон ахмад энэ 2022 оны эх гэхэд 72 мянга байжээ. Оны эхний ганцхан улиралд л зургаан мянган ахмад ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна.
Харин Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн 14 оронд 31750 амхад дайчин амьдарч байгаагийн хамгийн олон нь Украинд 20 мянган хүн амь сэрүүн байна.