Дэлхий дахинд
Орос улс Украины хямралаас гарах гарцгүй боллоо гэж Байден мэдэгдэв
Өнөөгийн нөхцөлд Орос улс Украины хямралаас гарах гарцгүй боллоо хэмээн сэтгэл түгшиж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ардчилсан намын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ мэдэгдлээ хэмээн ТАСС агентлаг мэдээллээ.
Байден бас ийм нөхцөлд юу хийж болох талаар ойлгохыг хичээж байна гэжээ. АНУ-ын тэргүүн мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины үйлдэл нь өнөөгийн нөхцөлд нарийн тооцоотой гээд НАТО болон Европын холбоог бутаргаж хуваахаар Москва тооцоолсон гэсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үүний өмнө Киевт 33 тэрбум долларын тусламж өгөх гэсэн өөрийн нь хүсэлтийг Конгресс эс зөвшөөрвөл энэ тусламжаа 10 хоногийн дараа зогсооно гэж мэдэгдсэн юм. Тэр Украинд нэмэлт тусламж үзүүлэх хуулийн төслийг нэн даруй баталж, гарын үсэг зурахад шилжүүлэхийг парламентдаа уриалжээ.