Дэлхий дахинд
Финлянд НАТО-д элсэхээ албан ёсоор баталгаажууллаа
Финлянд улс Умард Атлантын цэргийн эвсэл НАТО-д элсэх өргөдлөө өгнө гэдэг шийдвэрээ тавдугаар сарын 15-нд албан ёсоор баталгаажуулжээ. Энэ шийдвэрийг тус улсын парламент тавдугаар сарын 17-нд хэлэлцэж санал хураах юм байна. “Ерөнхийлөгч, Засгийн газрын гадаад бодлого, батлан хамгаалахын хороо НАТО-д элсэх өргөдөл өгөх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа” гэж Финляндын Ерөнхийлөгч Саули Ниинистё тавдугаар сарын 15-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Украинд болж байгаа үйл явдал, Европын “нийтийн аюулгүй байдлын” ач холбогдол өсч байгаа нь ийм шийдвэр гаргахад хүргэж байна гэж ноён Ниинистё онцлон тэмдэглэсэн байна. Тэр бас тус улс НАТО-д элсэхийн финляндын олон нийт умард атлантын эвсэлд албан ёсоор нэгдсэнээр “шинэ эрин” үеийн эхлэл хэмээн дэмжиж байгаа гэжээ.
Финляндын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар тавдугаар сарын 12-нд хамтарсан мэдэгдэл хийж улс орныхоо “аюулгүй байдлыг бэхжүүлэх”-ийн тулд НАТО-д элсэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
Энэ үйлдлийг оросын албан ёсны хүмүүс, Гадаад хэргийн яамны албан ёсын төлөөлөгч Мария Захарова мэт нь Финлянд НАТО-д элсэх юм бол Оросын зүгээс хариу арга хэмжээ авах болно хэмээн анхааруулаад байгаа юм.