Дэлхий дахинд
ВЛАДИМИР ПУТИН ҮХВЭЛ ЮУ БОЛОХ ВЭ?
Оросын ерөнхийлөгч тун удахгүй мэс засалд орно хэмээн өрнөдийн хэвлэлүүдэд бичиж байна. Хэрэв ийм явдал болбол юу болох вэ.
Хэвлэлүүдэд бичсэнээр бол ойрын өдрүүдэд Владимир Путин хэдэн өдрөөр “алга болж” мэдэх нь. Тэд Оросын ерөнхийлөгчийг эрүүл мэндэд нь ноцтой асуудал гарсан гэж байна. Дөрөвдүгээр сарын сүүлчээр мэс засал төлөвлөсөн байсан ч Путин өөрөө хойшлуулсан юм байх. Өвчин даамжирсаар байгаа болохоор эмч нар мэс засал хийхийг шаардаж байгаа гэсэн мэдээлэл ч байна. Хэрэв Путин үхвэл ерөнхийлөгчийг хэн залгамжлах вэ.
Үнэхээр Путин үхэх юм бол бүх зүйл бүр дор болно
“Генерал СВР” телеграмм сувгийн “Кремльд ойр” хэн нэгэн эх сурвалжаас авсан мэдээллээр бол өөрийгөө хэнээр залгамжлуулахаа Путин хэдийнээ товлосон гэх. Мэс заслын үеэр, дараах сэргээлтийн үед ОХУ-ын ерөнхийлөгчийг 70 настай Николай Патрушев орлон ажиллах гэнэ. Тэр өмнө нь Холбооны аюулгүй байдлын албыг тэргүүлж байгаад одоо Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга хийж байгаа нэгэн.
Харин Путин мэс заслын ширээн дээр үхвэл? Оросын талаар мэргэшсэн шинжээч Сара Уитмор ийм тохиолдолд яах талаар The Mirror хэвлэлд ярьсан байна. Эхлээд Төрийн тэргүүний үүрэг автоматаар Ерөнхий сайд Михаил Мишустинд шилжээд дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль явуулна гэнэ.
Гэтэл бас Путин залгамжлагчаа өнөө хүртэл нэрлээгүй бол энэ дэглэмийн тэргүүний төлөө тэмцэл үргэлжилнэ. Боломжтой нэр дэвшигчийн тоонд Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу орж байна. Тэр сүүлийн жилүүдэд Путинд тун ойр, олонд танигдсан нэгэн.
Өөр нэг хувилбар бол бидний хэн нь ч мэдэхгүй тийм хүн байхыг үгүйсгэхгүй гээд Сара Уитмор “Путин өөрөө төрийн эрхэнд гарч ирэхдээ хэнч биш л байсан шүү дээ” гэжээ. Тэрэхээр харин ч бүр илүү харгис хүн гарч ирж мэдэх юм гэж тэр хэлж байна.
Нөхцөл байдал өөрөөр эргэж оросын тэргүүн өвчний улмаас үхэхгүй байж бас мэднэ. “Магадгүй тэр өвчтэй ч гэсэн бүр удаан амьдарч мэднэ” гэж Сара Уитмон хэлжээ.
Хэрвээ Путин үхвэл хамтрагчид нь шүүхийн өмнө очно
Bellingcat хэвлэлийн сэтгүүлч Христо Грозев болохоор Путинд тун бага хугацаа үлдсэн гэж байна. Түүний нас хоногоор тоологдож байгааг ерөнхийлөгчийн ойрын хүрээллийнхэн мэдэж байгаа гэдэгт тэр итгэлтэй байна. Ийм л болохоор оросын цэргийн өндөр албаны цөмийн цохилт өг гэсэн тушаал ирсэн ч биелүүлэхгүй гэнэ.
Путины ойрынхон цаашдаа Нюренбергийн орчин үеийн бага хурлын өмнө очихыг хүсэхгүй байгаа гэж Грозев үзэж байна. Дмитрий Гордонтой ярилцах үеэрээ сэтгүүлч цөмийн чемодан гурван хүнд л байдаг. Энэ бол Путин өөрөө, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Валерий Герасимов нар гэжээ.
aussiedlerbote.de хэвлэлд бичсэнийг орчуулав