Дэлхий дахинд
Зеленский оросын ерөнхийлөгч Путинтай уулзахад бэлэн байна
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский оросын дарангуйлагч Владимир Путинтай уулзахад бэлэн байна, гэхдээ хэзээ уулзахаас шалтгаалаад энэ хэлэлцээрийн зорилго өөрчлөгдөж болно гэж мэдэгдсэн байна. Тэрбээр сэтгүүлчидтэй ярилцахдаа “Зорилго өөрчлөгдөж байна. Уян хатан дэлхийд уян хатан дайн болж байна. Бас уулзалт уян хатан болно. Жишээлэхэд өнөөдөр бид уулзах юм бол Мариуполийн асуудлыг ярих болно. Харин хоёр сарын дараа уулзах юм бол энэ тухай асуудал огт байхгүй болно” гэж Зеленский хэлжээ.
“Бүр эхэнд нь байсан бол өнөөгийн энэ дайны үр дүн тодорхойгүй байлаа. Өнөөдөр болох юм бол эрсдэл байгааг ойлгож байна. Биднээс ч олон зүйл шалтгаалж байна, Оросоос ч олон зүйл шалтгаалж байгаа. Тэдэнтэй энэ тухай ярилгүй, зөвхөн хүрч болох үр дүнгийн тухай л ярих ёстой” гэж Украины тэргүүн хэлсэн байна.
Зеленский мөн Украин улс дайныг дуусгах, газар нутгаа эргүүлж авахыг ч хүсч байгаа гээд “Энэ бүхэн Путинтай хэзээ уулзахаас шалтгаална” гэжээ.
“Орос Украины яриа хэлэлцээр болно, гэхдээ ямар хэмжээнд болохыг бид мэдэхгүй, зуучлагчтай юу, зуучлагчгүй юу, өргөн хүрээнд үү, зөвхөн ерөнхийлөгчдийн түвшинд үү” гэж Зеленский хэлсэн байна.