Дэлхий дахинд
Жо Байден ОХУ, БНХАУ-д сүүлийн сануулга өглөө
АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден холбоотны хувьд эв нэгдэлтэй байгаагаа илэрхийлэхийн тулд Өмнөд Солонгос, Японд айлчиллаа. Тэр бас БНХАУ хэрэв “Украин шиг болохыг” хүсэхгүй л бол Оросын холбооны улсыг дэмжихээ болих ёстой гэснийг Pravda.ru хэвлэл нийтэлжээ.
Японы Ерөнхий сайд Фумио Кисидатай уулзсаныхаа дараа Байден сэтгүүлчдийн Тайвань руу халдсан тохиолдолд Америкийн нэгдсэн улс цэргийн хүчээр хамгаалахад бэлэн үү гэсэн асуултад “Тиймээ, АНУ өөртөө тийм үүрэг хүлээсэн” гэж хариулсан байна. Тэр бас БНХАУ-ын зүгээс Тайвань руу халдах юм бол яг л Украинд болсон шиг бүхий л орчныг сүйтгэнэ гэжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам болохоор АНУ нь Тайваний тусгаар тогтнолыг хамгаалах ёсгүй гэж мэдэгдэж байна. Вашингтон харин Тайваний аралтай холбоотой хоёрдмол байр сууриа илэрхийлсээр байгаа. Нэг талаас “нэг хятад, хоёр систем” гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч, нөгөө талаар Тайванийг зэвсгээр хангаж, асуудлыг хүчээр шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг.
Эцсийн эцэст Хятадын эрхэнд коммунистууд байгаа цагт Тайвань хятадыг хэзээ ч хүсэхгүй байгаа болохоор асуудлыг дипломат аргаар шийдвэрлэнэ гэдэг нь магадлал тун багатай.
Байден ийн Тайванийг хамгаалсан баттай хариу өгч байгаа нь Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож байгаа хэрэг хэмээн хятад судлаач Николай Вавилов үзэж байна. Энэ нь Тайванийн Үндсэн хуулийг өөрчилж, Бүгд найрамдах Тайвань улс байгуулахыг эрмэлздэг тайванийн Ардчилсан дэвшилтэт намын дэмжлэгийг илүүтэй авч байгаа юм. Энэ бүхэн арлыг БНХАУ-д энх тайвнаар нэгтгэх гэсэн төлөвлөгөөг эцэс болгож мэдэх юм гэж хятад судлаач Telegram хуудсандаа бичжээ.
Шинжээчийнхээр бол Жо Байдены үг нь Тайвань, Хятадыг цэргийн мөргөлдөөнд дуудаж, нөгөө талаар АНУ-ын далбаан дор зүүн өмнөд Азид цэргийн нягт эвсэл бий болгож, хурцадмал байдлыг нэмэгдүүлэх гэсэн оролдлого гэнэ.