Дэлхий дахинд
Афганы сая гаруй хүүхэд өлсгөлөн байна
Энэ онд Афганистанд тав хүртэлх насны нэг сая гаруй хүүхэд хоол хүнсний хомсдолоос болж өлсгөлөнгийн хамгийн хүнд хэлбэрт орох аюул нүүрлэж байна гэж НҮБ тооцоолсныг Associated Press агентлаг тавдугаар сарын 25-нд мэдээллээ.
Тус улсад Талибууд 2021 онд засгийн эрхэнд гарснаар НҮБ болон бусад хүмүүнлэгийн байгууллагын сая сая хүнийг хүнс тэжээлээр хангаж байсан онцгой тусламжийн хөтөлбөрүүд тасалдсанаар ийм байдал үүссэн байна.
Ядуурал улам өсч, бараг бүхий л айл өрхөд тусламж хэрэгтэй болж дэлхий даяар хүнсний бүтээгдхүүний үнэ тэнгэрт хадан нөхцөл байдал улам муудсаар байхад олон улсын санхүүгийн байгууллагуудын амлалт хэрэгжихгүй байна гэж тус байгууллагын тавдугаар сард хэвлүүлсэн илтгэлд дурджээ. Үр дүнд нь хүн амын хамгийн эмзэг хэсэг, ялангуяа эх хүүхдүүд золиос болж байна. НҮБ-ын Хүүхдийн байгууллага, Хүүхдийн сангийн мэдээлж байгаагаар бол энэ 2022 онд афганы 1,1 сая хүүхэд хүнд хэлбэрийн өлсгөлөнд нэрвэгдэх нь 2018 оны байлдлаас хоёр дахин их болох гэнэ. ЮНИСЕФ-ийн тодорхойлсноор бол өлсгөлөнгийн хүнд хэлбэр гэдэг нь хүнсний хомсодлоор дархлааны систем алдагдаж үхлийн ирмэгт очихыг хэлдэг байна.