Дэлхий дахинд
Макрон, Шольц хоёр Украинд гал зогсоохыг шаардлаа
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ХБНГУ-ын канцлер Олаф Шольц хоёр Украинд нэн даруй гал зогсоох шаардлагатай хэмээн оросын Ерөнхийлөгч Владимир Путинд хандсан байна.
Владимир Путин өнгөрөгч бямба гарагт Эммануэль Макрон, Олаф Шольц хоёртой утсаар ярьж Украин дахь нөхцөл байдлын талаар санал солилцсон гэж Кремль мэдээллээ.
“Ерөнхийлөгч Эммануэль Макрон, канцлер Олаф Шольц хоёр оросын Ерөнхийлөгч Владимир Путинд хандаж Москва, Киев хоёр Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэж гал зогсоон, цэргийн мөргөлдөөнийг зогсоох талаар харилцан тохиролцох ёстой” гэж Елисейн орны мэдээлэлд дурдсан байна.
Эммануэль Макрон, Олаф Шольц хоёр бас утсаар ярих үеэрээ Мариуполь дахь “Азовсталь” заводоос олзлогдсон украины 2500 дайчныг чөлөөлөхийг хүссэн гэж энд мэдээлжээ.
Франц, Германы удирдагчид владимир Зеленскийтэй шууд хэлэлцээр яаралтай хийхийг уриалсан байна.