Дэлхий дахинд
Путин ХБНГУ, Франц улсуудад бордоо сололцох хоригийг өөрчлөхийг хүсчээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин францын тэргүүн Эмманюэль Макрон, ХБНГУ-ын канцлер Олаф Шольцтой утсаар ярих үеэрээ хөдөө аж ахуйн бүтээгдхүүн болон бордоо нийлүүлэхтэй холбоотой хоригийг өөрчлөхийг хүслээ гэж Кремлийн хэвлэлийн алба бямба гарагт мэдээлсэн байна.
Путин Оросын тал үр тариагаа чөлөөтэй экспортлохын тулд бололцоотой хувилбарыг эрж хайхад бэлэн байна гээд мөн украины үр тариаг хар тэнгисийн боомтуудаас гаргах тухай ч ярьж болох юм гэжээ.
Путин бас Франц, Германы тэргүүнүүдтэй ярихдаа хоёрдугаар сарын 24-нөөс эхэлсэн Украин дахь цэргийн тусгай ажиллагааны тухай дурдаад Киевтэй хийх албан ёсны хэлэлцээр украины талын буруугаас болоод зогсонги байдалд ороод байна гэжээ. Гэхдээ хоёр орны удирдагчид харилцаа холбоогоо үргэлжлүүлэх тухай тохиролцсон гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Оросын бордооны экспорт энэ дөрөвдүгээр сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41 хувиар унаад байгаа юм. Энэ эхний дөрвөн сард энэ үзүүлэлт 19 хувиар буурсан байна.
Путин үүний өмнө Италийн Ерөнхий сайд Марио Драгитай ярилцах үеэрээ хэрвээ Өрнөд хоригоо өөрчлөх юм бол Орос улс хүнсний хямралыг даван туулахад өөрийн хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэж хэлж байсан юм.
ОХУ-ын Төрийн тэргүүн бас “Дэлхийн зах зээлд хөдөө аж ахуйн бүтээгдхүүн нийлүүлэх ажилд үүсээд нөхцөл байдалд оросыг буруутгах нь үндэслэлгүй зүйл” гэж мэдэгдсэн байна. Түүнийхээр бол ийм нөхцөл байдал үүсэхэд тээврийн сүлжээ, болон Өрнөдийн зүгээс цар тахлын үед авч явуулсан санхүүгийн бодлого буруутай гэнэ.
Гэхдээ Украины усан боомтуудад 20 сая тонн үр тариа гадаадад гаргахад бэлэн байгаа ч оросууд боомтуудыг хаачихаад гадагшаа гаргаж болохгүй байгаа талаар өрнөдийнхөн мэдээлж байгаа юм.