Дэлхий дахинд
Путин цэргийн албанд татах насны хязгаарыг өөрчиллөө
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн алба хаах насны дээд хязгаарыг өөрчлөх тухай хуульд гарын үсэг зурсныг эрх бүхий мэдээллийн албан ёсны интернет порталд нийтэлсэн байна. Энэ хуульд зааснаар бол цэргийн албанд анх удаа татагдах насны хязгаар 18-40, харин гадаадын иргэдийг 18-30 нас байхаар заажээ.
Хуулиар оросын хөдөлмөрийн насны эрчүүд, болон гадаадын иргэд цэргийн алба хаахаар анх удаа гэрээ хийх насны хязгаарын ийн тогтоосон байна. Харин өндөр нарийвчлалтай зэвсэг болон, цэргийн техник эзэмших өндөр мэргэжил, чадвартай, энэ талаар туршлагатай иргэдийг 40-45 насанд нь цэрэгт татаж байхаар тусгасан байна.
Хууль санаачлагчдын хэлснээр бол энэ өөрчлөлт нь ялангуяа эрүүлийг хамгаалах, инженерийн, техник үйлчилгээний болон мэдээлэл холбооны зэрэг эрэлт ихтэй мэргэжлийн хүмүүсийг цэргийн албанд дайчлан татах боломж бүрдүүлнэ гэнэ.
Холбооны зөвлөлийн хуралдаан дээр ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Николай Панковын таницуулснаар бол оросын болон гадаадын иргэдийн цэргийн албанд татах анхны гэрээг 50 хүртэлх насныхантай хийж болно гэнэ.