Дэлхий дахинд
Умард Солонгос хоногт 89 мянган хүн коронавирусын халдвараар өвчилжээ
Умард Солонгост тавдугаар сарын 28-наас 29-нд шилжих нэг хоногт 89,5 мянган хүн коронавирусын халдвараар өвчилсөн нь тогтоогдлоо гэж Солонгосын мэдээллийн төв агентлаг ням гарагт мэдээллээ. Ийм байдлаар хоёр хоног дараалан коронавиурсын халдварын тохиолдол 100 мянгаас бага гарч байгаа юм.
Дөрөвдүгээр сарын сүүлчээр тус улсад коронавирусын халдварын анхны тохиолдол илэрснээс хойш өнөөдрийн байдлаар нийтдээ 3.45 мянган хүн халдвар авч өвчилснөөс 186 мянга нь одоо эмчийн хяналтад байгаа бол энэ хугацаанд 69 хүн цар тахлын улмаас нас баржээ. Харин өнгөрсөн нэг хоног энэ өвчний улмаас хүн нас бараагүй байна.
Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчоо удирдагч Ким Чен Уны оролцоотой хуралдаж халдварын тархалтын нөхцөл байдлыг хэлэлцээд нөхцөл байдлыг тогтворжуулах цаашдын арга хэмжээний тухай хэлэлцсэн байна.