Дэлхий дахинд
Дэлхийн дахины аялал жуулчлал сэргэх хугацааг 2023 он гэж байна
Манай гаргийн аялал жуулчлалын салбар 2023 он гэхэд цар тахлын өмнөх үе буюу 2019 оны түвшинд хүрч сэргэнэ гэж олон улсын арилжааны бус “Дэлхий дахины аялал жуулчлалын зөвлөл” (WTTC) байгууллагын шинжээчид мэгэдсэнийг Bangkok Post хэвлэлд бичжээ.
Коронавирусын цар тахлаас үүдэлтэй санхүүгийн хямралын дараа дэлхийн Дотоодын нийт бүтээгдхүүн сэргэхээс өмнө харин ч аялал жуулчлалын салбар илүү хурдан сэргэнэ гэж шинжээчид үзэж байна. WTTC-ийн шинжээчдийн үзэж байгаагаар бол аялал жуулчлалын салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл жилд 5,8 хувь өснө гэнэ.
Олон улсын аялагч жуулчдын тээвэрлэлтэд Хятад улс илүүтэй нөлөөлнө гэж байна. “”Сэргэлт нь үнэхээр эрчимтэй байх тул аялал жуулчлалын салбар үнэхээр хурдан сэргэх болно. Гэсэн хэдий ч энэ нь мэдээж Хятад улс хилээ нээхээс шатгаална” гэж тус байгууллагын ерөнхийлөгч Жулиа Симпсон хэлж байна.