Дэлхий дахинд
Украин улс Орос, Турктэй хэлэлцээр хийхэд бэлэн
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн тэргүүн Режеп Тайип Эрдоган нартай утсаар ярих саналыг авч үзэж байна гэж украины тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Сергей Никифоров мэдэгдсэнийг “Старан” хэвлэл дамжуулсан байна.
“Хэрвээ Оросын ерөнхийлөгч зөвшөөрвөл бид үүнийг судалж үзнэ гэж Украины ерөнхийлөгчийн тамгын газар үзэж байгаа” гэж Никифоров хэлжээ.
“Хэлэлцээр хийх саналыг Киев авч үзэхэд бэлэн байна, Орос, Туркийн тэргүүнүүдийн дундтохиролцож чадах юм бол Украин татгалзахгүй” гэж украины тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга онцолжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар тавдугаар сарын 30-нд утсаар ярьж, украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн оролцоогүйгээр хоёр талын уулзалт хийнэ гэж Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков үүний өмнө мэдэгдэж байсан юм.