Дэлхий дахинд
Украин Оросын нутаг руу алсын тусгалтай буугаар буудаж магадгүй
Украины цэргийнхэн ойрын үед АНУ-аас авах гэж байгаа алсын тусгалтай пуужингаар Оросын нутаг дэвсгэр лүү буудахаар төлөвлөж байна гэж ОХУ-ын Батлан хамгаалахын удирдлагын үндэсний төвийн дарга хурандаа генерал Михаил Мизинцев урьдчилан анхааруулсныг ТАСС агентлаг дамжууллаа.
Түүнийхээр бол Украины Аюулгүй байдлын алба Оросын зэвсэгт хүчний эсрэг өдөөн хатгалга үйлдэхээр төлөвлөж Оросын хил орчмын газар нутагт цохилт өгөх гэнэ.
Ийм мэдээллийг радио ярианаас хүлээн авсан гэж Мизинцев онцлон тэмдэглэжээ. “Киевийн дэглэм Сумск мужийн Шостка хотод ээлжит хүмүс бусын өдөөн хатгалга үйлдэхээр төлөвлөж байна” гэж тэр нэмж хэлсэн байна.
Энэ хот ойрын үед алсын тусгалтай пуужингийн довтолгоонд өртөж болзошгүй байна. “Украины цэргийнхэн Аюулгүй байдлын албаны тушаалаар ОХУ-ын хил орчмын нутагт, ялангуяа хотын орон сууцны хороолол руу шууд цохилт өгөхөөр төлөвлөж байна” гэж Мизинцев хэлжээ.
Оросын нутагт цохилт өгөхийн тулд Киев америкийн шуурган галын систем ашиглахаас татгалзасан гэдэгт Вашингтон итгэж байна хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен үүний өмнө мэдэгдэж байсан юм.