Дэлхий дахинд
БНАСАУ Япон тэнгисийн зүг найман баллистик пуужин харвалаа
Умард Солонгос ойрын тусгалтай найман баллистик пуужин Япон тэнгисийн зүг харвалаа гэж Өмнөд Солонгосын мэдээллийн Yonhap агентлаг, цэргийнхний эх сурвалжаас аван зургадугаар сарын 5-ны ням гарагт мэдээллээ.
“Умард Солонгос Пеньян дахь Сунаны нисэх буудлаас болон өөр байрлалуудаас ойрын тусгалтай найман баллистик пуужин харвасныг Өмнөд Сорлонгосын арми зургадугаар сарын 5-ны 9.08- аас 9.43 цагийн хооронд бүртгэж авлаа” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Энэ өдөр бас Умард Солонгос баллистик пуужин байж болох үл мэдэгдэх сум Япон тэнгисийн зүг харвалаа гэсэн мэдээллийг Япон улс хийсэн юм. Японы эргийн хамгаалалтын хөлгүүд ямар нэгэн төхөөргийн хэлтэрхий илэрсэн тохиолдолд ойртолгүйгээр эрх баригчдад мэдээлэхийг тухайн бүсэд яваа хөлөг онгоцуудад анхааруулжээ. Тавдугаар сарын 25-нд Пеньян мөн л Япон тэнгисийн зүг гурван баллистик пуужин харвасан юм. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден QUAD-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байхтай давхацсан нь шууд өдөөн хатгалга, Умард Солонгос эсэргүүцлээ илэрхийлж байгаа хэрэг гэж Япон улс байр сууриа илэрхийлсэн.
Япон улс АНУ-тай хамтраад энэ 2022 оны намар японы умард нутгийн Хоккайдо аралд хамтарсан цэргийн сургуулилт хийх болсноо дөрөвдүгээр сарын 24-нд мэдээлсэн юм.