Дэлхий дахинд
Итали, Франц, Герман улсууд Крымыг Украинд эргүүлж өгөхийн эсрэг байна
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Крымыг Киевийн хяналтад эргүүлж өгөхийг шаардаж байгааг Итали, Франц, Герман улсууд дэмжихгүй байна хэмээн тоймч Бьюкенен American Conservative хэвлэлд бичжээ. Зохиогч Украины нөхцөл байдлыг Ром, Парис, Берлин маш хурдан энхтайвнаар тогтворжуулахын төлөө байна хэмээн онцолсон байна.
“Эдгээр улсын аль нь ч Оросын тэртээ 2014 оноос хойш эзэмшиж байгаа газар нутгийг эргүүлэн авах гэсэн Владимир Зеленскийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж Бьюкенен бичсэн байна. Тоймч бас Украины тэргүүний тавьж байгаа шаардлагыг зүүн Европын хэд хэдэн орон дэмжиж байгаа гэжээ.
Владимир Зеленский тавдугаар сарын 1-нд италийн Rai телевизэд ярилцлага өгөхдөө Крымыг Оросын бүрэлдхүүн гэж хүлээн зөвшөөрөхгүй, Донецк, Луганскийн ардын бүгд найрамдах улсыг ч хүлээн зөвшөөрөхгүй гэж ярьсан юм.
ОХУ хоёрдугаар сарын 24-нөөс Украиныг цэрэг зэвсэггүй болгох цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ ажиллагааныхаа зорилгыг “Найман жилийн туршид Киевийн дэглэмийн хүчирхийлэл, хоморголон устгах ажиллагааны золиос болж байгаа хүмүүсийг хамгаалах явдал” гэж нэрлэсэн. Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр бол оросын арми үндсэн зорилгынхоо эхний шатыг амжилттай биелүүлж Украины байлдааны чадавхийг бууруулсан гэнэ. Батлан хамгаалах яам ажиллаганыхаа үндсэн зорилгыг Донбассын чөлөөлөх явдал гэж байна.