Дэлхий дахинд
Путин: Цэргийн тусгай ажиллагаа зарчмын хувьд шинэ түвшинд гарлаа
АНУ-ын зүгээс Украины армид алсын тусгалтай пуужин нийлүүлэх юм бол Оросын зэвсэгт хүчний тусгай ажиллагаа шинэ түвшинд гарах болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч ням гарагт мэдэгдлээ.
Ийм тохиолдолд ОХУ-ын Зэвсэгт хүчин манай халдлага, давшилтад өртөөгүй украины тийм байгууламжуудад хангалттай хүрэх шинэ зэвсэг ашиглах болно гэж Путин мэдэгдсэн байна.
Украины зэвсэгт хүчин өнөө болтол зөвхөн хил орчмыг нутгийг л буудаж байгаа. Өнгөрсөн шөнө л гэхэд Курск мужийн Тетлин сууринг миномётоор буудсан. Тэд гүүр эвдэлж, элсэн чихрийн үйлдвэрийн нутаг руу буудсан. Энэ үеэр орос хүн амь үрэгдэж шархдаагүй. Энэ бүхэн Украин дахь цэргийн тусгай ажиллагааг өөрчлөхөд хүргэж байна. Хэрэв АНУ-ын зүгээс Украины зэвсэгт хүчинд алсын тусгалтай хүнд зэвсэг нийлүүлэх юм бол Орос тусгай ажиллагааныхаа тактикийг өөрчилж украины төв рүү довтлох шийдвэр гаргана гэж Путини заналхийлжээ.