Дэлхий дахинд
Жонсоны амлалтаас Британи залхаж байна гэж сөрөг хүчний удирдагч нь мэдэгдлээ
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонд итгэл үзүүлэх эсэх талаар санал асуулга явуулсны дараа түүний амлалтад итгэх итгэл алдран залхаж байна, эрх баригч нам ард түмний санаа бодлыг үл тоомсорлож байна гэж сөрөг Лейборист намын удирдагч Кир Стармер мэдэгджээ.
Британийн эрх баригч Консерватив нам даваа гарагт өнөөгийн ерөнхий сайд Борис Жонсонд итгэл үзүүлэх эсэх асуудлаар нууцаар санал хурааж 211 төлөөлөгч итгэл үзүүлэхээр болжээ. Харин 148 депутат татгалзсан санал өгсөн байна.
Стармер “Олон зүйл амлаж, амласнаа хэзээ ч биелүүлдэггүй ерөнхий сайдаас британийн олон нийт залхаж байна. Эхнээсээ л худал ярьж, хууль зөрчин албан үүргээ биелүүлэхгүй байгаа ерөнхий сайдаас залхаж байна” гэж Evening Standard сонинд нийтлүүлсэн илгээлтдээ мэдэгджээ.
Түүнийхээр бол эрх баригч нам ерөнхий сайдад итгэл хүлээлгэж байгаа ч энэ нь “британийн олон нийтийн санал бодол биш” гэнэ. Ийм байдлаар тэд “хүн ардын амьдралыг сайжруулахыг эрмэлзэж байгаа сайн засгийн газар гэж байна” харин “хууль зөрчих нь хууль тогтооход саад болохгүй” гэж байна.
Санал асуулгын дүн гарсны дараа Борис Жонсон энэ үр дүнг “маш сайн” гээд чухал асуудлуудаар шийдвэр гаргах, засгийн газрын ажлыг сайжруулахаа амласан юм байна. Тэр үнийн өсөлтийг сааруулах, эдийн засгаа бэхжүүлж, гудамж талбайд аюулгүй байдлыг сахиулах ажлыг сайжруулахаа амлажээ.
Ерөнхий сайд коронавирусын цар тахлын хатуу хөл хорионы үед Даунинг-стрит дэх Засгийн газрын харшид үдэшлэг зохион байгуулсныхаа төлөө шүүмжлэлд өртөн, албан тушаалаа өгөхийн өмнө тулаад байсан юм. Улмаар хан хүү Фринцийг нутаглуулахын өмнөхөн, улс даяар эмгэнэл зарлаад байсан үе 2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд өөр бас хоёр ч үдэшлэг зохион байгуулсан нь нөхцөл байдлыг улам дордуулсан юм. Борис Жонсон дараа нь уучлал гуйн хотын цагдаагийн газарт торгууль төлсөн юм байна.