Дэлхий дахинд
WP: Хятад улс Камбожид тэнгисийн цэргийн бааз нууцаар барьж эхэллээ
Камбожийн баруун өмнөд нутгийн Сиамын буланд тэнгисийн цэргийн бааз барихаар Бээжин, Пномпень хоёр тохиролцсон байна хэмээн The Washington Post (WP) сонин мэдээлсэн байна. Хэвлэлд бичсэнээр бол энэ нь Реамын тэнгисийн цэргийн баазын умард хэсэгт байгаа гэнэ. Энэ долоо хоногт тус байгууламжийн суурийг тавьж эхэлжээ.
Хэвлэлийн эх сурвалжийн хэлснээр бол энэ бааз Хятадын хувьд хоёр дахь бааз гэнэ. Хятадын гадаадад байдаг цэргийн анхны бааз нь Дорнод Африкт Жибутид байдаг юм байна. Энэтхэг-Хятадын бүсэд цэргийн бааз байгуулах нь Хятадын хувьд стратегийн чухал зорилт гэж хэвлэлийн эх сурвалж хэлжээ. Ингэснээр Бээжин энэ бүс нутгийг “хууль ёсны, түүхэн нөлөөлийн бүс” гэж үзэж байгаа юм байна.
Хятад, Камбож улсууд ийм цэргийн бааз байгуулахаар тохирлоо гэж The Wall Street Journal (WSJ) сонин америкийн албаны хүний эх сурвалжаас аван 2019 оны долдугаар сард мэдээлж байсан юм. Ганцхан энэ баазаа барьж эхэлсэн эсэх талаар хэвлэл дахин мэдээлээгүй юм. WP хэвлэлийн эх сурвалж хятадын цэргийнхэн энэ баазаа дангаараа эзэмших гэнэ.