Дэлхий дахинд
НАТО Финляндад цөмийн зэвсэг байрлуулж мэднэ гэж Пушков анхааруулав
Финлянд улс НАТО-д элссэний дараа НАТО тэнд эвсийн цөмийн зэвсгээ байрлуулж магадгүй гэж ОХУ-ын сенатын гишүүн Алексей Пушков Telegram хуудсаараа дамжуулан анхааруулжээ. “Финляндын засгийн газар Оростой харилцаагаа бүрэн таслах замыг сонгож финийн бүхий л комани оросын зах зээлээс гарч НАТО-д нэгдэн тэдний цэргийн бааз, бүр цөмийн зэвсгийг ч байрлуулж магадгүй байна” гэж улстөрч бичсэн байна.
Хельсинк эдийн засгийн алдагдлаа ч тоолгүй Москватай сайн хөршийн уламжлалт харилцаагаа таслахад хүрээд байна. Финляндын сонгож авсан замаа өөрчилж байгаа нь үзэл суртлын шалтгаантай, Хельсинкийн энэ үйлдлийн дүнд тус улсын аюулгүй байдал, санхүүгийн нөхцөл байдал улам муудна гэж тэр бичсэн байна.
Оросын зүгээс Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааны улмаас Швед, Финлянд улсууд Умард атлантын эвсэлд нэгдэх боломжийн тухай тохиролцож, НАТО-д элсэх өргөдлөө тавдугаар сарын 18-нд өгөөд байгаа юм. Харин энэ асуудлаас Турк улс татгалзаад байна. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Стокгольм, Хельсинкийг туркт хориглосон Курдистаны ажилчны намтай харилцаатай хэмээн хориг тавьж байгаагаа мэдэгдсэн.
НАТО сөргөлдөх сонирхолтой байна гэж Москва нэг бус удаа мэдэгдээд байгаа. НАТО-гийн цаашдын энэ өргөжих явдал Европ улам их аюулгүй байдал авчирна, гэхдээ Швед, Финлянд улсууд НАТО-д элссэнээр Орост ноцтой аюул учирна гэж үзэхгүй байна гэжээ.
Финляндад ямар ч аюул занахийлээгүй байхад тус улс төвийг сахьсан уламжлалт бодлогоосоо ухарч байгаа нь алдаа хэмээн Владимир Путин онцлон тэмдэглэж байгаа юм.