Дэлхий дахинд
Энэ өдөр түүхэнд
Нью-Йоркийн механик Уолтер Хант 1825 оны энэ өдөр сүлбээр зүү бүтээснийхээ патентыг авсан гэнэ. Уолтер Хант 15 долларын өртэй, түүнийгээ төлөх цаг нь болсон ч мөнгөгүй байж. Ингээд хэсэг хугацаагаар бодсоны эцэст зүүгээ нугалаад нэг үзүүрт нь жижиг пүрш, нөгөө үзүүрт нь зүүг тогтоох хуванцар цоожлогч хийсэн төсөл гаргажээ. Шинэ бүтээлийнхээ төлөө зохион бүтээгч 400 долларын шагнал авсан байна. Гэхдээ Хантын санаа шинэ зүйл биш байлаа. Түүнээс бүр өмнө сүлбээр зүүг эртний болон дундад зууны иргэд бүтээн хувцасаа сүлбээрддэг байж. Гагцхүү XIX зуунаас л энэ аюулгүйн зүүг өргөн хэрэглэдэг болж хүүхнүүд хүүхдийн живх, өөрсдийн ариун цэврийн хэрэглэлээ тогтооход ашигладаг болжээ. Өнгөрсөн зууны 70-аад оноос панкууд нийгмийн хуучинсаг үзлийн эсрэг тэмцлийнхээ бэлгэ тэмдэг болгожээ. Тэд сүлбээр зүүг зөвхөн хувцсандаа төдийгүй нүүр, биедээ зүүдэг болсон байна. Хамгийн анх Richard Hell & The Voidoids группын удирдагч Ричард Хелл ингэж ашигласан гэдэг.