Дэлхий дахинд
Оросууд Тернополь, Львовыг пуужингаар хүчтэй буудаж байна
“Русская Весна” сайтын сэтгүүлчдийн мэдээлснээр бол ОХУ-ын Зэвсэгт хүчин украины Львов, Тернопольск мужуудын оновчтой тусгалтай пуужингаар харваж удаан хугацааны цохилт өгсөн байна. Пуужингуудын нисч байгаа дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан гэж хэвлэлийн мэдээнд дурджээ. Харин цэргийн ямар байгууламжийг устгахаар ийм хүчтэй цохилт өгсөн талаар оросын цэргийнхэн мэдээлээгүй байна.
ОХУ-ын зүгээс Украиныг цэрэг зэвсэггүй болгох, найман жилийн туршид киевийн дэглэмийн хүчиирхийлэлд өртсөн ард иргэдийг хамгаалах нэрийн дор Украины эсрэг цэргийн тусгай ажиллагааг хоёрдугаар сарын 24-нд эхлүүлсэн. Оросын зэвсэгт хүчин зөвхөн украины цэргийн байгууламж, дэд бүтэц, цэргийн техникүүдэд оновчтой цохилт өгч байгаа, украины хотуудын дэд бүтэц, энгийн ард иргэдийг амь нас, эрүүл мэндийг хамгаална гэж байгаа юм.
ОХУ, Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснийг өрнөдийн орнууд түрэмгийлэл хэмээн үзэж Оросын эсрэг эдийн засгийн хатуу хориг тавиад байгаа. Үүний зэрэгцээ АНУ, НАТО нь түрэмгийлэлд өртсөн Украиныг дэмжиж зэвсэг нийлүүлж байгаа юм.